Тэртээх 1906 оны 4-р сарын 26-ны өдөр уриан цаг айлчлан ирэхтэй зэрэгцэн хүн төрөлхтөн нэгэн чухал философичийг өлгийдөн авсан байдаг. Эцэг эх нь түүнийг Kurt Godel хэмээн нэрлэсэн бөгөөд хэдий Австри улсад төрж өссөн боловч хожим АНУ-ын иргэн болсон түүхтэй. Түүнийг бүх цаг үеийн хамгийн агуа 10 философчдийн тоонд багтаасан бөгөөд хэрийн хүмүүс Аристотель, Сократ, Демократ нарын хойноос жагсахад хэцүү гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ тэр чадсан юм.
Учир нь түүний математикийн бодлого бодох чадвар болон логик сэтгэлгээ нь бурхнаас заяагдсан гэмээр өндөр түвшинд байсан бөгөөд 10-250 жилийн турш хэний ч бодож чадаагүй маш олон бодлогуудыг тэрээр асар богино хугацаанд бодож чадсан байдаг. Үүнийх нь төлөө түүнд Нобелийн шагнал гардуулсан боловч математикийн салбарт бус философийн салбараас өгсөн юм. Тэрээр Герман улсад Адольф Гитлер хүч чадлыг авч эхлэх шинжтэй болсон 1933 онп эх нутгаасаа дүрвэж АНУ-д очин суурьшсан байдаг. Хамгийн хачирхалтай нь Godel Гитлерийн бүх эрх мэдлийг авч дайн хийж мэднэ хэмээн бодсон тул эх газрын Европоос бүрмөсөн зугтсан хэрэг. Гэвч түүний бодол биелэх мөчид эргэн тойрны хүмүүс нь хэрхэн энэ тухай мэдсэн гэж асуухад тэрээр зөвхөн “логик” хэмээн хариулсан байна.
Энгийн бус хүний үйлдэлд болгон энгийн байдаг ч олонх тохиолдолд үхэл бол адил байдаг. Гэвч түүний үхэл бусдаас үнэхээр өөр байлаа. Тэрээр хэн нэгэн өөрийнх нь хүнсэнд хор хийж өөрийг нь хөнөөж мэднэ гэж үргэлж айдаг төрлийн синдромтой хүн байжээ. Иймд тэрээр зөвхөн эхнэрийнхээ хийсэн гарын хоолыг л иддэг байсан боловч 1977 онд түүний эхнэр хүндээр өвдөж 6 сарын турш эмнэлэгт хэвтэх үед тэрээр идэх ямар ч боломжгүй болсон байдаг. Найз нөхөд, төрөл садан нь хоол авчирсан ч, бүр гэрт нь ирээд нүдэн дээр нь хийсэн ч огт иддэггүй байжээ. Ийнхүү 20-р зууны сэтгэлгээний үндэс суургийн тавьсан нэрт философич Kurt Godel 1978 оны 1-р сарын 14-ны өдөр Princeton-ы эмнэлгийн орон дээр таалал төгссөн байдаг. Тэрээр нас барах үедээ амьдын жин нь ердөө 29 кг буюу аймшигтайгаар турж эцсэн байлаа. Гэхдээ яг тэр айдсаас болж ямра ч хоол идээгүй юу эсвэл өөр ямар нэгэн учир шалтгаан байсан уу гэдгийг өнөөдөр хэн ч хариулж чадахаасаа нэгэнт өнгөрчээ. Харин түүний эхнэр 1981 онд нөхрийнхөө араас диваажингийн хаант улс уруу аялсан түүхтэй.