Энэ бүхэн үнхээр этгээд сонсогдож болох ч гарцаагүй үнэн юм. 1975 онд Kentucky мужийн эх баригч эмч нар бяцхан Benjamin “Benjy” Stacy-ыг төрөхийн орон дээр тосон авсан боловч тэнд байсан эмч нар бяцхан хүүг хараад цөм хөшиж орхисон аж. Учир нь эмч нар урьд өмнө нь хүний төрөл зүйлээс хэзээ ч харж байгаагүй буюу цэнхэр арьст бяцхан жаалыг харсан байдаг. Түүнийг төрсөн даруйд эмч нар яаралтай хурал хийцгээж биологийн шинжлэх ухаанд, хүний хувьслийн түүхийн цоо шинэ гэрч болцгоолоо хэмээн хүүг төрөлх гэрээс нь 116 км хол газарт орших Kentucky мужийн Анагаахын шинжлэх ухааны сургууль уруу хүргүүлсэн түүхтэй. Бүхий л бүтэн 2 өдрийн турш эрдэмтэд төрөл бүрийн сорилт явуулж шинжилгээ хийсэн боловч хүүг чухам яагаад цэнхэр өнгөтэй төрсөнийг мэдэж чадаагүй бөгөөд хүүгийн бие ч цоо эрүүл байв. Харин яг энэ үед бяцхан Benjy-ын эмээ буюу ээжийнх нь ээж эмч нар дээр очин Kentucky-ын Fugate-ын гэр бүлийн түүхийг өгүүлсэн байдаг.
Түүнчлэн түүний эцэг эмч нарт хандан өөрийнх нь эмээ Fugate-ын гэр бүлийн удам байсан гэдгийг ч эмч нарт хэлсэн байна. Харин Benjy-ын эцэг нь энгийн цагаан арьстай төрсөн бөгөөд энэ бүх цэнхэр удамшил нэг мөсөн эцэслэгдсэн хэмээн бодож байсан ч үгүй гэдгийг нь түүний хүү гэрчилсэн хэрэг. Тэгэхээр Benjy-ын эцэг эх хоёрт хоёуланд нь цэнхэр цус буюу Fugate-ын удмын цус тэдний судсаар урсаж байсан болж байна.
Fugate-ын гэр бүл гэдэг нь одоогоос 200 гаруй жилийн өмнө Шотландаас АНУ-уруу цагаачлан Kentucky мужийн Appalachian ууланд амьдарч байсан гэр бүл бөгөөд тэдний бүхий л хүүхдүүд цэнхэр арьстай байсан юм. Тэдний гэр бүл долоон хүүхэдтэй байсан бөгөөд зарим нь арьс өнгөний үзлээс болж хүнтэй сууж хүүхэд төрүүлээгүй бол яг баттай биш ч 4 хүүхэд нь энгийн арьстай хүнтэй суусан байдаг. Харин тэднээс гарсан хүүхдүүд цөм цагаан арьстай төрсөн бөгөөд тэдний гэр бүлийн мөнхийн зовлон ийнхүү эцэс болсон гэж бодсон хэрэг. Гэвч энэ бүхэн дуусаагүйг 200 жилийн дараа хоёр цагаан хүний дундаас төрсөн цэнхэр хүү гэрчилсэн байна. Уг түүхийг сонссон эмч нар асуултынхаа хариултыг олоход илүү хялбар болжээ. Тэд генетикийн шинжилгээ хийж үзэхэд тэдний эцэг эх хоёр үнэхээр ч цус нэгтэй болж таарсан юм. Гэхдээ 3 үе тасарчихсан болохоор цус ойртож оюун ухааны хомсдолтой хүүхэд төрөх ямар ч үндэслэл байгаагүй бөгөөд харин хоёр цэнхэр гентэй хүмүүс хэзээ ч бай хожмын нэг өдөр нийлэх юм бол тэдний дундаас мартагдсан цэнхэр хромосом давамгайлан дахин гарч ирэх магадлал өндөр байдгийг олж тогтоосон юм.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Benjy-ын арьсны өнгө энгийн болсоор өдгөө яг л бусад Америкчуудын адил цагаан арьст хүн болсон байна. Гэхдээ тэрээр даарах, өлсөх, уурлах зэрэг мэдрэмжүүдийг мэдэрвэл сэтгэл хөдлөлийн хариу илэрхийлэл болж бие нь өөрийн эрхгүй богино хугацаанд цэнхэр болдог аж.