• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Аварга модны хүүхдүүд

Аварга модны хүүхдүүд

1

Хүн гэдэг сэтгэлийн амьтан аж. Хийж буй зүйлийг нь зөв зүйл гэж итгүүлж чадах юм бол тэр хүн юу ч хийж байсан зөв хэмээн бодсоор л байх болно. Цаг хугацаа өнгөрөх тусам түүхийн зузаан хавтаст дарагдсан бүхэн илчлэгдэн гардаг жамтай. Энэ жам ёсыг Калифорнийн домогт модчин залуусын түүх ч алгассангүй дайрсан нь энэ.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

1850 оны эхэн үе гэхэд Калифорни мужийн ой нь далайн эргээсээ төв хүртэл 2000 гаруй га талбайг хамардаг байжээ. Он хойд хэсгийн нутаг дэвсгэр нь АНУ-ын уугуул иргэдийн мэдэлд хамаардаг байв. Энэхүү үржил шимтэй нутаг нь шинээр эмхлэгдэн байгуулагдаж буй улсын залуу бизнесменүүдийн хараанд өртөж асар их мод боловсруулах үйлдвэрүүд болон алтны уурхайнуудыг нээж Калифорни мужийн онгон байгалийг үндсээр нь устгаж эхэлжээ.

2

Мод боловсруулах үйлдвэрүүдээс гадна алтны уурхайнууд алт олборлохын тулд гадарга дээр нь буй аварга том моднуудыг үндсээр нь огтлон хаяж ойролцоох газар нутгийг нь мөнгөн усаар хордуулдаг байв. Ихэнх огтолж хаясан моднууд Сан Франциско хотыг босгох бүтээн байгуулалтад зориулагдсан байдаг.

Тэнд ажиллаж байсан ажилчдыг АНУ-ын хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллаж байгаа хөдөлмөрч хүмүүс хэмээн Нэгдсэн Улсын удирдлага итгүүлж чадсан байдаг. Гэхдээ энэ нь бас худлаа ч байгаагүй юм. Уг ойгоос асар их түүхий эд бэлдэж тэр бүхнээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд нь дотоодын нийт бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж ашиг шимээ өгч эдийн засгийг өсгөхөд нөлөөлж байлаа.

3

Гэвч нэг л өдөр АНУ-ын Засгийн газар уг асуудлыг эргэн харахад хүрсэн байна. Тэдний үл дуусах гэж байсан аварга том ойн 55 хувь нь хэдийнээ устсан байлаа. 1920 оны үед энэ бүхнийг ойлгож эхэлсэн боловч хийж буй зүйлээ үргэлжлүүлэхээс өөр сонголт байсангүй. Ийнхүү цаг хугацаа өнгөрсөөр 1940 он болоход ойн 65 хувь нь хэдийнээ устсан байлаа. Харин энэ цаг үед аз болж дэлхий ертөнц хөгжлийн шинэ үүд хаалгийн өмнө ирсэн байв. Тэр бол ган төмөр аж. Ган төмөр нь бүх салбарт модыг орлож хүн үйлдвэрлэлийг шинэ шатанд хөгжүүлэхэд том түлхэц болж өгсөн түүхтэй.

4

Дэлхийн хоёрдугаар дайны үед болсон аж үйлдвэрийн шинэ хувьсгал нь уг ой модны үлдсэн хэсгийг аврах хууль зүйн орчныг бүрдүүлж өгсөн гэж хэлж болно. Түүнчлэн уг ой нь дэлхий дээрх хамгийн эртний ойнуудын нэг нь байсан юм. Тэдний зарим моднууд нь 2 сая жилийн настай буюу үлэг гүрвэлийн эрин үеийн байгалийн бүтээлүүд байлаа. Яг иймэрхүү төрлийн ой мод өнөөдөр Nevada мужид болон БНХАУ-ын өчүүхэн хэмжээтэйгээр байдаг бөгөөд дэлхий дээр бүрэн устгаж үгүй болж байгаа гэхэд болохоор аж. Харин өнөөдөр Калифорни мужийн уг ойг төрийн хамгаалалтад авч “цэцэрлэгт хүрээлэн” гэх статустай болгосон юм.

Share390Tweet162

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds