Bobby Pearce бол нэг хүний сэлүүрт завины төрөлд домог болж чадсан Австралын тамирчин байлаа. Уг төрлийн спортынхон одоог хүртэл түүний түүхийг дурсан ярьцгаадаг бөгөөд төрөлхи нутаг Австрали оронд нь түүний хөшөө бий. Тэрээр 1920 онд 15 настайгаасаа нэг хүний сэлүүрт завины төрлөөр хичээллэж эхэлсэн бөгөөд 1928 оны Amsterdam-ын зуны олимпт алтан медаль хүртэж 1933 оны Los Angeles-ын зуны олимпт мөн алтан медаль хүртсэнээр өөрийгөө дэлхийн хэмжээний тамирчин гэдгийг батлан харуулж чадсан юм.
Гэхдээ энэ бүхэн түүний амжилтын нэгээхэн хэсэг бөгөөд 1933, 1934 онуудад дараалан дэлхийн аварга болсон бөгөөд таван жилийн дараа буюу 1938 онд 3 дахь удаагаа дэлхийн аваргийн алтан медалыг хүртэснээр өөрийгөө дэлхийн чансааг үргэлж тэргүүлэх домогт тамирчин гэдгээ бөмбөрцгийн түмэн олны сэтгэл оюунд шингээсэн түүхтэй. Энэ бүхэн Bobby Pearce-ын амжилтын түүх юм бол түүнийг жинхэнэ домог буюу хүн төрөлхтний хайртай тамирчин болгосон гайхалтай явдал түүний анхны олимп болох 1928 онд Amsterdam-д болсон зуны олимп байлаа.
Тухайн жилийн олимпиор тэрээр сэлүүрт завины төрөлд гараанаас гарсан цагаасаа эхлэн нэгдүгээр байр эзлэн явж байсан бөгөд хүн бүр түүнийг олимпын медаль авах нь ойлгомжтой болсоныг ойлгож байтал түүний замд ээж нугас дэгдээхийнүүдээ дагуулан хөндөлссөн байдаг. Bobby Pearce өөрийн завийг тун хурдан зогсоосон бөгөөд нугасны муухай дэгдээхий нарыг бүрэн бүрэлдэхүүнээрээ түүний урдуур явж дуусахыг тэвчээртэй хүлээсэн юм. Энэ хооронд түүний өрсөлдөгчид Bobby Pearce-ыг гүйцэж түрүүлсэн боловч нугасны цуваа явсаны дараа үргэлжлүүлэн хурдалж бүх өрсөлдөгчдөө буцааж ардаа хаяж чадсан түүхтэй. Энэ үйл явдал нь түүнийг ард түмний хайртай хүү болгосон юм. Бас нийгэмд түүний сайхан сэтгэлтэй, сайн эр хүн гэх үнэлэмж өссөн аж.