Henry Tendey өөрийн дүрэмт хувцастайгаа
1918 оны 9-р сарын 28-ны өдөр хүн төрөлхтний хожмын ирээдүйг үндсээр нь өөрчилж болох нэгэн сонирхолтой үйл явдал болжээ. Дэлхийн 1-р дайны он жилүүдэд Henry Tendy нь Их Британы эзэн хааны армид алба хаадаг 27 настай эр зоригийн одонгоор шагнуулсан чадварлаг цэрэг байлаа. Харин яг тэр өдөр түүний салааныхан Францын Marcoing тосгоны ойролцоо орших Ypres-ыг эзлэх тулалдаанд оролцож үхэх сэхэхээ үзэн дайтаж байв.
Уг тулалдаанд биеэ хамгаалах чадваргүй болж шархдаж бас төөрсөн Герман цэрэг түүний хамгаалж байсан галын шугамын дэргэд мөлхөн явж байжээ. Henry Tandey буугаа барин түүний мөрөнд тулгаж хэсэг азнаж байгаад түүнийг өршөөхөөр шийдэж явуулсан байдаг. Энэ өршөөл, нигүүлсэнгүй сэтгэл нь Tandey-ын үлдсэн амьдралын туршид харамсаж явах шалтгаан болсон байна.
Энэ явдлаас 20 жилийн дараа буюу 1938 онд Их Британы ерөнхий сайд асан Neville Chamberlain Германы удирдагч Adolf Hitler-тай энхийн гэрээний талаар уулзалт хийх үеэр Hitler түүнд хандан 1918 оны 9-р сарын 28-ны өдөр Англи цэрэг түүний амийг хэрхэн аварч байсан түүхийг инээмсэглэн ярьж өгчээ. Тэр үед Hitler “Би Герман орноо дахиж хэзээ ч харахгүй нь” хэмээн бодсон тухайгаа ч хэлсэн байна. Үүний дараагаар Neville Chamberlain-тай гар бариад энхийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг.
Адольф Гитлер дэлхийн 1-р дайны дүрэмт хувцастайгаа
Энэ явдлын дараа Их Британы ерөнхий сайд Гитлерийн амийг аварсан цэрэг болох Henry Tandey-г олж уулзсан байдаг. Чухам уулзалтын үеэр юу ярьсан нь тодорхойгүй байдаг боловч түүний хөрөг зургийг Fortunino Matania гэх зураачаар зуруулан Гитлер уу илгээсэн түүхтэй. Харин Гитлер уг зургийг үзээд их л бодлогширон хоёр тийш ээлжлэн алхсан байдаг. Учир нь тэрээр өөрт нь тохиолдсон чухал үйл явдлуудыг хэзээ ч мартаж үл чадах чанартай нэгэн байлаа.
Түүнийг Англичууд түрүүлж дайн зарлах хүртэл Их Британи улстай дайтах хүсэлгүй байсныг хүн бүр мэддэг. Үүнийг олон талаас тайлбарлаж таамагладаг боловч эдгээр таамгууд нь бүгд үнэн байж ч болох талтай. Бүгд хэрэв үнэн бол тэр бүгд олон талт хүчин зүйлс болон хувирах бөгөөд тэр хүчин зүйлсийн нэгд Англи хүн түүний амийг аварсан явдал ч хамаарч болох.
Түүний бичсэн “Миний тэмцэл” номонд нэгэн сонирхолтой хэсэг байдаг. Тэр нь зөн совин болон дээд тэнгэрийн дуу хоолойны тухай. Гитлер өөрийгөө дээд тэнгэрээс ивээгдсэн гэдэгт бүрэн итгэдэг байсан байна. Учир нь хамгийн эхний тохиолдол нь түүнийг салааны офицерынхоо хажууд зогсож байтал ямар нэгэн дуу хоолой дээд тэнгэрээс түүний тархинд буусан байдаг. “зайгаа барь, амьдрахыг хүсвэл наанаасаа холд” хэмээх үгс түүний чихэнд дуулдсан бөгөөд тэрээр офицероос холдож зайтай болох үед гар бөмбөг ирж офицер нь нүдэн дээр нь дэлбэрч үхсэн тохиолдол бий.
Үүнээс гадна асуудлын гол нь Гитлер 1938 оноос эхлэн өөрийн амийг аварсан Их Британи цэрэгтэй бүхий л талаар холбоо тогтоохыг хүссэн бөгөөд гэрийн утсыг нь олж залгахад гэртээ байхгүй, шуудан явуулахад хариу ирэхгүй гэх мэт бүхий л талаар бүтэлгүйтэж байв. Гэхдээ тэд 1939 онд дахин уулзсан байдаг.
Харин дайны дараа сэтгүүлчид Henry Tandey-ээс ярилцлага авахад “би Гитлертай уулзсан нь үнэн, гэхдээ миний амийг нь өршөөсөн цэрэг мөн эсэхийг би өнөөдөр хараад танихгүй шүү дээ, би юм бодолгүй зүгээр л нэг амийг хэлтрүүлсэн төдий, харин миний уг үйлдлээс болж амиа олдсон олон сая хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүдээс би гүнээ уучлалт гуйж байна.” Хэмээсэн байдаг. Түүнчлэн тэрээр Гитлертай дахин нүүр тулахын тулд дэлхийн хоёрдугаар дайны эхнээс нь дуустал нь байлдсан байдаг. Тэрээр 1978 онд Францын Marcoing сууринд жам ёсоороо өөд болсон юм.