Зохиолын дууг нэгэн хэсэг моданд оруулж байса дуучдын нэг МУГЖ Т.Баясгалан гэдэгтэй маргах хүн үгүй биз. Дуучин болох чин хүсэлтэй залуухан бүсгүй өнөөдрийн нэр алдарт хүрэхийн тулд чамгүй олон зүйлийг золиослосон аж.
Шуналтай сувдаг сэтгэлтэйгээрээ дуудуулж, олон хүнд чичлүүлэн байж Кёкүшюүзан Д.Батбаяртай дэр нэгтгэн урийн зулай үнэрлэсэн дуучин Т.Баясгалан нэг л өдөр би Монголын хамгийн баян эмэгтэй болно хэмээн ам гарсан удаатай. Мөнгөтэй эрийг мөрөөдөж явсан дуучин бүсгүй хайж явсан хүнээ олсноор түүний туйлын хүсэл биеллээ олж их бизнесийн ертөнцөд эргэлт буцалтгүй хөл тавьсан.
Их хөрөнгөний эзэн суусан дуучин маань хааяахан хос торгон дээл элдэв угалзтай гутал малгайгаар гайхуулж суухаас өөр сонирхуулчихмаар уран бүтээл хийгээгүй гэхэд хилсдэхгүй. Түүнийг арван жилээ төгсөөд удаагүй байхдаа хүний хань болж үрийн зулай үнэрлэн ээж болсон гэдэг.
Нэгэн цагт Увс нутгийнханы бэр болж явсан дуучин Т. Баясгаланг хотод ирээд СУИС-д сурч байхад нь түүний анхны хадам ээж үгээр идэж нөхөр байнга хардаж зодож зовоодог байснаас арга буюу анхны нөхрөөсөө салж бяцхан үрээ өнчрүүлсэн юм гэнэ лээ.
Хэдийгээр нөхөр хүүхдээсээ салж нэг хэсэг хэцүү бэрх цагийг туулсан ч оюутны ширээнээсээ од болох зам нь нээгдсэн болохоор өөрийнхөө ирээдүйг бодон анхны нөхөр, хүүхдээ тас нуусан гэдэг. Энэ нууцыг Т.Баясгалан өнөөдөр ч гэсэн сөхөхөөс айдаг.
Харин түүний нууц хүү нь өдгөө 14 настай Увс аймагт аавтай хамт амьдардаг сурагтай. Тэрээр Т.Баясгалан хэдийгээр миний ээж ч гэлээ Би ээжээсээ хэзээ ч юм гуйхгүй хэмээн ярьдаг сурагтай.