• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, August 18, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Америк цэргүүд Якузад элссэн нь

Америк цэргүүд Якузад элссэн нь

1

1945 оны 9-р сарын 2-ны өдөр Их Наран Улс АНУ-д албан ёсоор бууж өгөх хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. Энэ явдлаас хойш олон мянган жил үргэлжилсэн шогуны эрхт ёс, үүнээс улбаалсан эзэн хааны хүчирхэг төрт ёсны үргэлжлэл тасарч эзэн хаан хөшигний ард нуугдах хүч чадалгүй нэгэн болон хувирсан түүхтэй. Үүгээр зогсохгүй Японы эзэн хааны армийн бүх цэргүүд АНУ-ын армид зэвсэг, мөрдөс хоёроо хураалгасан байдаг. Дайнд ялагдсаны үр дүнд Япон улсыг цэрэг болон зэвсэгтэй байх эрхийг нь НҮБ-ээр хязгаарласан нь нэгэн цагт дэлхийн хүчирхэг гүрнүүдийг айлгаж явсан Япон улс ийнхүү дэлхийн тавцанд дэндүү ичгэвтэр байдалд орсон байна.

You might also like

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 6 зуршил

2

Гэхдээ Их наран улсад том гүрнүүд төрөлхийн дайчин зантай, шаргуу хичээл зүтгэлтэй Япон хүний зэвсгийг хурааж ажлын боол болгож байгаа явдлыг зүгээр хараад эвлэрч сууж чадахгүй хэсэг бүлэг хүмүүс байсан бөгөөд тэднийг “якуза” хэмээн нэрлэж байв. Олон мянган жилийн түүхээ хамгаалахын тулд сулбагар, дорой болсон Япон улсыг хүчтэй байлгахын тулд тэд Засгийн газрын хийж чадахгүй зүйлийг тодорхой хэмжээнд хатуу гараар хийсээр байлаа. Хэдий Японы Засгийн газар тэдний хийдэг гэмт үйлдэл бүрийг мэдэж байсан ч Америкт ялагдаж бүхнээ алдсан улсад хуучны самурайн ёсны ганц үлдэц болсон Якуза нарыг арай ч үгүй хийчих зориг төрсөнгүй. Иймд нэгэнт засгийн газар тэднийг яаж ч чадахгүй гэдгийг мэдсэн бүлэглэлүүд үйл ажиллагаагаа улам бүр зохион байгуулалттай болгож эхэлсэн байдаг.

Илүү хүчирхэг биеэ даасан байхын тулд хүчтэй байх ёстой. Харин хүчтэй байхын тулд орчин үеийн зэвсэглэл нэн шаардлагатай байв. Гэтэл тухайн цаг үед Япон улс бүхэлдээ зэвсгээ хураалгасан тул зэвсэг гэдэг хамгийн ховор бараа болж хувирах нь тэр. Гэвч цаг үе нөхцөл байдал тэдэнд боломжийг бий болгох нь тэр. Солонгосын дайны дуусч зүүн өмнөд Азид энх тайван тогтсон тул 1972 оноос эхлэн АНУ Японд байрлах Okinawa-аас бусад бүх цэргийн базуудын үйл ажиллагааг хаав. Яг тэр үед Америкийн талд асар их хэмжээний хэрэгцээгүй болсон зэвсгийн илүүдэл үүссэн тул Якуза нар тухайн зэвсгүүдийг өөрийн болгохыг хүсэж байлаа.

3

Иймд тэдний удирдлагууд асар их мөнгөөр АНУ-ын тэнгисийн цэргийн офицерууд, хурандаа нарыг худалдан авч өөрсдийн бүлгэмдээ элсүүлж АНУ-ын армитай өөрсдийнхөө өмнөөс тохиролцоо хийлгэдэг байв. Энэ байдал 1990 оныг хүртэл үргэлжилсэн бөгөөд 1972-1990 оны хооронд нийт 1сая гаруй галт зэвсгийг Якузагийн бүлгэм АНУ-ын армиас худалдагдсан албан хаагчдын тусламжтайгаар авсан гэх тооцоолол байдаг байна.

Share296Tweet149

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In