Эмоци продакшны жүжигчин Ариунцэцэг анх Амьдралд тавтай морил уран сайхны киногоор олны танил болж байсан нэгэн. Outlaw хамтлагийн дуучин Чинзотой дэр нэгтгэж хөөрхөн охины ээж болсон тэрээр охиныхоо хоёр насны ойг өчигдөр тэмдэглээд авав. Ээжийнхээ хамтаар охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн жүжигчин Ариунцэцэг нөхрөө өөрийн фэйсбүүк хуудаснаас хасжээ.
Түүний нөхөр Чинзориг залилангийн гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл өмнө нь сошиал орчинд багагүй шуугиан дэгдээсэн. Харин энэ үйл явдал дахин давтагдав.