Италийн Доломит нутгийн хадтай уулсын дунд цэнгэг устай нэгэн жижигхэн нуур өнө удаан хугацаанд байсаар иржээ. Гэтэл хачирхалтай нь 1980 оны 7-р сарын тэр нэгэн өдөр олон хүний нүдэн дээр мөнөөх нуур юу ч үгүй алга болж хэсэг шавар цөөн хэдхэн загас үлдсэн аж. Нартай тунгалаг зуны тэр нэгэн өдөр нууранд хүмүүс завиар зугаалж загасчлан эрэг хавиар нь сэлж байсан гэдэг.
Гэтэл эргэн тойронд нь бүртийх ч үүл өчүүхэн төдий ч салхигүй байхад нуураас хуйларсан хэсэг ус босч дээш цоройж гарч. Хэсэг хугацааны дараа нуурын бүх усыг тэнгэр сорж юу ч үлдээсэнгүй. Түүний дараа нуур байсан газар хэсэг замаг шавартай хөрс усгүйдсэн хэдэн загас л үлдэж. Энэ хачирхалтай явдлыг эрдэмтэд чусны болон геологи цаг уурын мэргэжилтнүүд ч ямар нэг таамаг дэвшүүлж тайлбар хийж чадалгүй өнөөдрийг хүрсэн юм.