1942 оноос эхлэн холбоотны улсууд олзлогдсон Герман цэргүүдийг өөрсдийн хангамжид байлгаж өөрийн нутаг дэвсгэр дээр дайн дуустал хорих хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. Энэ ч утгаараа дайнд олзлогдсон маш олон Япон, Итали, Герман цэргүүдийг Америк, Канад, Австрали гэх мэт эх газрын Европоос маш хол зөөж хорьсон баримтууд бий. Ингэж алс газарт хорих үйлдэл нь нэг талаараа Германы цэргийн хүчийг дахин нэгтгэхээс сэргийлсэн үйлдэл болсон юм.
Харин холбоотнуудын шоронгийн нөхцөл байдлуудыг харьцуулах араггүй байв. Их Британид Германы цэргийн хоригдлуудаар албадан хөдөлмөр эрхлүүлж өлсгөж үхэхийн наагуур нөхцөл байдалтай байлгасан бол ЗХУ-ын тухай дурдах ч хэрэггүй. Зөвлөлтийн хоригдлууд шоронд хүрэх замдаа зарим нь үхэж шоронд очсон хойноо өлсгөлөн болон хүйтнээс болж үхэцгээж байв. Эрх чөлөөний эх орон Америк ч гэсэн шоронгийн хоригдлуудыг өчүүхэн төдий шалтгаанаар буудан хөнөөж харгис хэрцгий ханддаг байлаа. Тэгвэл олзлогдсон цэргүүдэд хамгийн хүнлэг ханддаг байсан улс нь Канад байсан юм.
1944 оны 11-р сар гэхэд хэлэлцээрийн дагуу Канадын Ontaria мужид шинээр барьсан дайны шоронд 30,000 Герман цэрэг нэгэн зэрэг хоригдож байв. Хүн тус бүрт матрасстай ор гаргаж өгсөн бөгөөд халаалт маш сайн, өдрийн гурван хоол болон хоёр удаагийн хөнгөн зууштайгаар тэднийг хорьдог байлаа. Өдрийн ихэнх цагт Герман цэргүүд хөл бөмбөг болон хоккей тоглож, тамхи татаж, шатар тоглон цагийг өнгөрүүлдэг байсан юм. Үнэн хэрэгтээ тэнд байсан Герман цэргүүдэд ямар ч санаа зовох асуудал байгаагүй бөгөөд яг л амралтын газар, сувилалд амарч байгаа мэт байсан аж.
Харин дайн дууссаны дараа Канадын тал бүхий л хоригдлуудыг суллаж баруун Герман уруу буцаасан бөгөөд тэднээс 20,000 орчим мянган хоригдлууд нутагтаа очин Канад улс уруу гэр бүлээрээ цагаачлах хүсэлт илгээж Канадын засгийн газар ч хүн тус бүрт зөвшөөрөл олгосон байдаг. 20,000 хүн гэр бүлээ дагуулан 45,000 орчим Германчууд дайны дараа Канад уруу цагаачилсан түүхтэй. Тийм ч учир өнөөдөр Ontaria мужид Герман гаралтай хүмүүс маш их байдаг байна.