• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Компьютер тоглоомын хариуг амьдрал дээр авсан нь

Компьютер тоглоомын хариуг амьдрал дээр авсан нь

1

Энэ гаж үйл явдал 2010 онд болжээ. Julien Barreaux гэх 20 настай Францын иргэн Францын counter-strike тоглоомын нэгэн серверт тоглож байтал гэнэт эсрэг багийн хүн түүнийг ардаас нь хутгалан хөнөөсөн байна. Уг үйлдлээс нь болж түүнийг багийн гишүүд ад үзэн, микрофоны ардаас чангаар шоолон инээсэн бөгөөд энэ бүх үйлдэл нь түүнд тун хүндээр тусч доромжлуулсан хэмээх мэдрэмж төржээ. Ийм ч учраас тэрээр өөрийг нь хутгалсан хүнээс хариу авахаар шийдэж түүнийг олох их аяндаа гарсан байдаг. Barreaux-т өөрийг нь тоглоомон дээр хутгалсан хүний тухай цор ганц мэдээлэл байсан нь өнөөх тоглогч “Michael” гэх нэрээр тоглож байсан явдал юм.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

2
Тэрээр өөрийг нь доромжлуулсан хүнийг хайж олохын тулд 6 сарын хугацааг зарцуулсан бөгөөд Францын counter-strike-ын бүхий л серверүүдийн админуудтай холбоо тогтоож Michael гэх нэртэй Франц улсад амьдардаг хүмүүсийг судлан явсаар 2010 5-р сарын 29-ны өдөр түүнийг олжээ. Barreaux өөрийгөө огт мэдэгдүүлэлгүй өдөржин араас нь даган явсаар орой гэртээ орох үед нь орцонд нь дагаж орон хоолойг нь боож унаган цээжин тус газар нь хутгаа зоосон байна. Michael хутгалуулах үед Barreaux өөрийг нь 6 сарын өмнө тоглоомон дээр хутгалж доромжилсныг нь сануулаад асар хурдан хэргийн газраас зугтсан байдаг.

3
Гэвч аз болоход Barreaux-ын хутга түүний зүрхнээс ганцхан см-ын зайтай зөрсөн бөгөөд Michael амьд үлдэж чадсан юм. Харин Barreaux-ыг цагдаа нар нэг цаг хүрэхгүй хугацаанд барьж авчээ. Түүнийг сэтгэцийн сорилтод оруулсан боловч эрүүл гэж гарсан тул өөрийн уур бухимдал, өс хонзонгоо хянаж чадаагүй хэмээн үзэж эрх чөлөөт ардчилсан нийгмийн үнэ цэнийг үл хүндлэгч, нийгэмд аюултай этгээд хэмээн 2 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Харин түүнийг шоронгоос гарах үед гэрийнх нь компьютер дээр counter-strike тоглоом суулгахгүй байх тусгай програм уншуулсан бөгөөд бүх насаар нь уг тоглоомыг тоглох эрхийг нь хассан юм.

Share700Tweet156

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds