• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Амьтны ертөнц дахь хамгийн муу ээжүүд

Эхийн хайртай зүйрлэх зүйл энэ хорвоод үгүй. Хүн ч бай, амьтан ч бай ээж л болсон бол үр зулзаганыхаа төлөө бүхнийг хийх хүсэл төрж, түүнийг энэрэл хайраараа ундаалдаг нь байгалийн жам. Гэхдээ энэхүү байгалийн хууль бүх амьтдад үйлчилдэггүй ажээ. Зарим төрлийн амьтад төрхөөсөө л эхийн хайр гэдгийг мэдэрдэггүй бөгөөд тэд өлсөж үхэхгүйн тулд эсвэл зэрлэг амьтнаас өөрийгөө аврахын тулд зулзагаа золиослох нь энгийн үзэгдэл. Ингээд амьтны ертөнц дахь хамгийн муу ээжүүдтэй танилцацгаая.

1.Эрслэн

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Хэрвээ та эрслэнг сайн ээж гэж боддог бол андуурсан байна. Бяцхан гүегүүд өсөж том болсныхоо дараа төрөлх газраа орхиж явах ёстой бөгөөд өөрийн гэсэн засаглалтай болох хэрэгтэй байдаг гэнэ. Залуу арслан хөгшин арсланг хороож, түүний байр суурийг эзлэх ёстой. Үүнээс гадна хөгшин арслангийн үлдээсэн 2 нас хүрээгүй бүх зулзагануудыг ч алах хэрэгтэй байдаг. Энэ үед ээж-эрслэн нь зулзагаа хамгаалах ямар ч алхам хийдэггүй. Харин зүгээр л ажиглаад сууж байдаг юм. Тэр зулзагануудыг нь алсан эр арслангаас дахин зулзага төрүүлж үр удмаа үлдээдэг байна.

2.Панда

Эдгээр өхөөрдөм чихмэл тоглоом шиг амьтад хүртэл муу ээжийн жагсаалтад багтсан байна. Ихэнхдээ панда 2 бамбарууш төрүүлдэг боловч ээж панда зөвхөн нэг бамбарууштаа л анхаарал хандуулна. Харин хоёрдахь зулзгаа огтхон ч тоодоггүй. Тиймээс энэхүү жагсаалтад багтсан юм. Тэрээр өөрийн бүх анхаарал халамжийг илүү амьдрах чадвартай, том биетэй зулзагандаа хандуулдаг. Энэ маягаар тэр чанарт анхаарал хандуулж сул биетэй бамбаруушаа үхэлд хүргэдэг. Үүнээс гадна панда өөрийн зулзагыг санаандгүй байдлаар унтаж байхдаа дарах, алхаж байхдаа хөл доор байгаа зулзагаа харахгүйгээр гишгэж алах тохиолдол гардаг ажээ.

3.Усан гахай

Хэрвээ та гэртээ усан гахай тэжээж байсан бол энэхүү амьтны аймшигтай зарим нэг үйлдлийг мэдэх биз. Усан гахай нь төрөх үедээ өөрийн зулзагыг иддэг байна. Тэрээр төрсний дараах эрч хүчээ сэргээхийн тулд өөрийн зулзагануудаас идэх нь энгийн үзэгдэл юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар сүү нь бүх зулзагануудад хүрэхгүй гэдгийг тэд ойлгодог учир ийнхүү зулзагаа иддэг гэжээ. Хамгийн түрүүнд ямар нэг асуудалтай, сул дорой төрсөн зулзаганууд ээжийнхээ энэхүү дайралтад өртдөг байна.

4.Туулай

Туулайн хувьд эхийн хайр гэдэг хачирхалтай ойлголт байдаг бололтой. Учир нь туулай төрмөгцөө бүжингээ шууд хаядаг байна. Гэхдээ тэрээр бүжингээ эргэж хооллодог хэдий ч энэ нь 25 хоногт нэг л удаа тохиолддог. Туулай ийнхүү бүжингээ хаядаг шалтгаан нь үүрэндээ зэрлэг амьтдын анхаарлыг татахгүй байхтай холбоотой гэж эрдэмтэд үздэг. Харин тэд бүжин нь өлсөж үхэх магадлалтай гэдэгт огт санаа нь зовдоггүй гэнэ.

5.Болжмор

Болжморыг маш муу ээжүүд гэж хэзээ ч хэлэхгүй. Тэд бусад ээжүүдийн адил ангаахайдаа анхаарал хандуулж тэднийг хооллодог. Болжмор маш хартай амьтад юм. Эр болжмор хэд хэдэн эмэгтэй болжмортой холбоо тогтоодог бөгөөд бусад эм болжморууд өрсөлдөгчийнхөө үүрийг олж мэдсэн тохиолдолд түүний ангаахайг хороодог аж. Энэ арга замаар тэрээр эрэгтэй болжморын анхаарлыг өөрийн ангаахайд харуулахыг зорьдог байна.

6.Хар бүргэд

Бүргэдүүд зэрлэг байдлаараа хамгийн муу ээж нарын жагсаалтад багтдаг. Хэрвээ хүүхэд нь буруу зүйл хийж, бусадтай маргалдах, хэрэлдэх тохиолдолд хүмүүс хүүхдэдээ анхаарал хандуулж амьдралын ухаанд сургадаг билээ. Харин хар бүргэд энэхүү маргааныг таслан зогсоохгүйгээр ажиглаж суудаг байна. Тэд амьдрахын төлөө нэг нэгнийхээ амийг хороож буй ангаахайнуудаа төдийлөн тоодоггүй. Ээж бүргэдүүд хүчтэй нь дийлж, сул дорой нь үхэх ёстой гэсэн үзэл баримталдаг гэнэ.

7.Хөхөө

Хөхөө энэхүү жагсаалтад өөрийн залхуу байдлаасаа болж орсон байна. Эдгээр шувууд эхийн хайр гэдэг зүйлийг төдийлөн мэддэггүй. Тэд ангаахайнууддаа зориулж үүр барьдаггүй харин бусдын үүрэнд өндгөө орхидог. Хэрвээ зай байхгүй байвал бусдын өндгийг гаргаж шидээд, өөрийнхөө өндгийг үлдээдэг.

8.Хар баавгай

Хар баавгай ихэнхдээ хэд хэдэн бамбарууш төрүүлдэг. Хэрвээ ганцхан бамбарууш төрвөл тэрээр зулзагаа шууд хаядаг байна. Тэд нэгхэн бамбарууш өсгөхийн тулд өөрийнхөө хүч хөдөлмөрийг зарцуулахыг хүсдэггүй. Тэр хүчээ хоёр эсвэл гурван бамбарууш өсгөх зорилгоор хадгалж авч үлдэхийг илүүд үзнэ. Ээждээ хаягдсан бамбаруушинд амьд үлдэх боломж үгүй.

Share363Tweet193

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds