Одоогоос нэг жилийн өмнө буюу 2018.10.25-ны өдөр Монгол модель агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын Кэй Эйч апартментийн ойролцоо нас барсан байдалтай олдсон хэрэг гарсан. Харамсалтай нь энэхүү хэрэг өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй байна.
Нэг хэсэг олны анхаарлыг татаж хүн бүр энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдэхийг шаардаж, улмаар тус хэрэгт хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгасан ч буруутай этгээдийг хараахан тогтоогоогүй байна.
Энэ хэргийн тухай талийгаачийн ах өөрийн цахим хуудсаараа дамжуулан баримт гэх олон ч зүйлсийг нийтэд дэлгэсэн. Харин түүний өгсөн сүүлийн мэдээллээр тус хэргийн хавтаст хэргийг Нийслэлийн мөрдөн байцаах газар шилжүүлэх хүсэлт тавьсан байгаа тухайгаа дурджээ.
Талийгаачийн ээж Г.Чимгээ Өнөөдөр охин минь нэг жил боллоо. Би хэзээ ч бууж өгөхгүй. Охиныхоо алтан амь насыг нэхэл хатуу нэхсээр байх болно. Хэдэн жил өнгөрсөн ч хамаагүй. Хэрэг хэзээ ч хуучрахгүй гэдгийн сануулж байна хэмээсэн байна.