• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Rocky Balboa буюу амнаасаа болж алгадуулсан Sylvester Stallone

Rocky Balboa буюу амнаасаа болж алгадуулсан Sylvester Stallone

1

20-р зууны хамгийн шилдэг кинонуудын нэг болох Rocky киног мэдэхгүй хүн гэж бараг үгүй байх. Тус кино нь өнөөдрийн байдлаар 6 анги хийгдсэн бөгөөд кино бүрт бидний сайн таних нэрт жүжигчин Sylvester Stallone гол дүрийг бүтээж үлдээсэн байдаг. Тэгвэл 1985 онд хийгдсэн Rocky IV киноны зураг авалтын үеэр нэгэн удаа Stallone эсрэг талын дүр болох Dolph Lundgren-тай тулааны урлагийн тухай сонирхолтой яриа өрнүүлсэн байна. Lundgren бол өнөөдөр найруулагч бөгөөд кино продюсер хэмээх нэрийг нэгэнт авч Холливуудад өөрийн гэсэн орон зайтай хүн. Харин тухайн цаг үед яг л бусад жүжигчдийн жишгээр тулааны урлагаас кино салбар уруу орж байсан тамирчин хүн байлаа.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

2

Stallone түүнээс боксын техник суралцаж, хамтдаа зөв цохих дадлага хийж байгаад урьд өмнө нь хүнийг ухаан алдтал нь цохиж байсан эсэхийг асуужээ. Lundgren ч өмнө нь тийм зүйл хэд хэдэн удаа болж байсан гэхдээ хүсээд байх зүйл биш цохисон, цохиулсан хоёрт хоёуланд нь таагүй мэдрэмж төрдөг юм хэмээн хэлэхэд Stallone өөрийг нь ухаан алдтал нь цохиж өгөхийн хүссэн байдаг. Lundgren түүний хүсэлтийг няцааж боломжгүй гэтэл Stallone юу ч болсон ямар ч гомдолгүй гэсэн бичиг бичээд цаасан дээр гарын үсгээ зураад нойтон хамуу шиг л араас нь даган гуйжээ. Иймд арга барсан Lundgren түүнтэй хамт боксын ринг дээр гараад нэг хүчтэй цохитол Stallone хормын дотор ухаан алдаж унасан байна.

3

Lundgren болон кино зургийн багийнхан бүгд сандарцгааж Stallone-ыг эмнэлэгт хүргэх үед буюу 35 минутын дараа тэрээр ухаан орсон бөгөөд үнэхээр хүсэх зүйл биш юм байна хэмээн Lundgren уруу харан хэлсэн байдаг. Хэдий Stallone ухаан орсон боловч нүүр нь хавдаж хөхөрсөн тул Rocky IV киноны зураг авалт 10 хонгоор хойшлогдож байсан байна. Бодит байдал дээр хэрэг явдал ингэж өрнөсөн боловч кинон дээр Rocky түүнийг дийлдгийг бүгд л мэднэ. Тухайн үед Stallone 41 настай залуу байжээ.

 

Share400Tweet169

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds