Дэлхийн даяар хамгийн олон хувь хэвлэгдэж, бүх цаг үеийн бестселлир болж хамгийн олон улс үндэстэний хүн ардад хүрч амьдралд нь нөлөөлж чадсан гайхамшигт ном бол Библи. Гэхдээ Библийг би өнөөдөр Христын шашинд итгэгч хүний хувиар бус түүх сонирхогч хүний хувиар уг номыг хэрхэн бүтсэн тухай бяцхан баримтыг бүхэнтэй хувцаалцахаар шийдлээ.
Хүн төрөлхтний хамгийн эртний судар бичгийн нэг бол яах араггүй Библи юм. Библи гэж бид бүгд мэдэх боловч чухам хэн хэзээ бичсэнийг тэр бүр мэдээд байдаггүй. Тэгвэл энэ талаар сонирхоцгооё.
Библи нь чухамдаа номныхоо хувьд уран зохиолын төрөд хамаарагддаг зохиол юм. Түүн дээр буй үг бүрийг итгэгчид нь орчлон ертөнцийг бүтээгч эзэн өөрийн хэлсэн үг нэг бүрийг Библид бичүүлсэн хэмээн итгэцгээдэг. Библи нь Христ болон Исламын шашины яах араггүй хамгийн чухал эх сурвалжид зүй ёсоор тооцогдоно. Гэхдээ чухам хэн хэзээ Библийг бичсэн юм бол?
Библын анхны хэвлэл New York хотын номын сан
Зохиогчийн хувьд ерөнхийдөө тийм ч олон таамаг байхгүй. Библийн хамгийн эхний ном нь Христын тооллын өмнөх 1500 оны үед, хамгийн сүүлийн ном нь Христын тооллын 100 оноос өмнө, нийтдээ 1600 жилийн хугацаанд 40 гаруй хүмүүсийн гараар бичигдсэн гэж үздэг байна.
Библи нь хоёр хэл дээр бичигдсэн бөгөөд Хуучин гэрээ нь Еврей хэл дээр харин Шинэ гэрээ нь Грек хэл дээр байдаг аж.
Уг таамаг дээр тулгуурласан өөр нэгэн таамаг нь Библийг 40 орчим эрэгтэй хүмүүс 1600 гаруй жилийн турш бичсэн. Зарим эрэгтэй хүмүүс нь нэгээс олон ном бичсэн байдаг. Тэгэхээр Библи нь нэг ном биш бөгөөд 66 өөр номноос бүрдсэн бяцхан номын сангийн нийлбэр болж таарах нь. Энэ таамаглал нь хавьгүй үнэнд нийцэх бөгөөд Еврей хэл дээр бичигдсэн 39 номыг Хуучин гэрээ, Грек хэл дээрхи 27 номыг Шинэ гэрээ гэнэ.
Уг 44 эрэгтэй зохиолчдоос баттай нэгэн хүн байдаг нь та бидний сайн таних Моссе юм. Түүний талаар ном, кино, хүүхэлдэйн кино гэх мэт маш олон бүтээл туурвигдаж байсан бөгөөд Моссе бол дэлхий дээр амьдарч байсан нь түүхэн фактаар баталгаажсан хүн. Гэхдээ цаг хугацааны хувьд бодоод үзэхэд Моссе ганцаараа Библийг бичсэн байх боломжгүй бөгөөд түүхэн фактууд, туулсан амьдратай нь уялдуулан үзэхэд Бурхан Библийн эхний таван номыг Мосегоор бичүүлсэн байх магадлалтай.
Эдгээр нь «Эхлэл», «Египетээс гарсан нь», «Левит», «Тооллого», «Дэд хууль» гэдэг номууд юм.
Моссе Израйлын ард түмнийг Египтийн боолчлолоос чөлөөлж байгаа нь
Христын шашингүй хүмүүст Библи нэг их сонирхолтой санагдахгүй боловч хэн хүний анхаарлыг татах нэг бүлэг байдаг нь хамгийн сүүлчийн бүлэг буюу “Илчэл” юм. Хүмүүсийн гэм нүглийг илчэх гэдэг утгаар орсон байж болох бөгөөд үүнийг их шүүлтийн өдөр хэмээн нэрийддэг байна.
Илчлэл бүлэг дээр тэнгэрт долоон тэнгэр элч гарч ирэх бөгөөд бүгд тус бүр бүрээтэй. Бүрээ үлээх бүрийд өөр өөр гамшиг сүйрлүүд хүн төрөлхтөнд тохиож гэм нүглийг шүүх аж. Уг бүлгээс иш татваас…
Бүрээ үлээж буй тэнгэр элчийг дүрслэв. Хүн төрөлхтний цагийн хүрд дуусав
Эхний тэнгэрийн элч бүрээгээ үлээхэд цустай мөндөр, гал дэлхий дээр бууж, дэлхийн гуравны нэг, модны гуравны нэг, бүх ногоон өвсийг шатаалаа. Хоёр дахь тэнгэрийн элч бүрээгээ үлээхэд шатаж буй асар том уул шиг юм тэнгист хаягдлаа. Тэнгисийн гуравны нэг нь цус болж, тэнгисийн амьтдын гуравны нэг нь үхэж, усан онгоцны гуравны нэг нь сүйрэв. Гурав дахь тэнгэрийн элч бүрээгээ үлээхэд асаж буй дэн мэт асар том од тэнгэрээс уналаа. Голуудын гуравны нэг болон усны эх булгууд дээр унав. Энэ одыг «Гашуун өвс» гэдэг бөгөөд усны гуравны нэг гашуун өвс болжээ. Гашуун уснаас болж олон хүн үхэв. Дөрөв дэх тэнгэрийн элч бүрээгээ үлээхэд нарны гуравны нэг, сарны гуравны нэг, оддын гуравны нэг сүйдэв. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлан, өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнө ч бас тийм болох ажээ.
Тэгээд би тэнгэрийн дундуур нисэж яваа нэгэн бүргэдийг харлаа. Тэр бүргэд чангаар ингэж хэлэхийг сонсов. «Дэлхийд суугчид харамсалтай яа, харамсалтай яа, харамсалтай яа! Учир нь үлдсэн гурван тэнгэрийн элч бүрээгээ үлээх гэж байна!»…….