• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Бүсгүй дөрвөн жилийн өмнө эцгээ алджээ.

АНУ-ын Арканзас мужид амьдардаг Частити Паттерсон хэмээх бүсгүй дөрвөн жилийн өмнө эцгээ алджээ. Тэр өдрөөс хойш Паттерсон аавынхаа хуучин дугаар луу өдөр бүр мессеж бичиж амьдралд нь тохиолдсон явдлуудын талаар хуваалцдаг болсон аж. Эцгийгээ нас барсны дөрвөн жилийн ойгоор бүсгүй уламжлал ёсоор урт зурвас бичиж илгээжээ. Гэтэл итгэмээргүй явдал болж түүнд анх удаа хариу иржээ.

Амьдрал зүүдэнд ч оромгүй явдлуудаар дүүрэн гэдгийг 23 настай Частити Паттерсонд тохиолдсон явдал гэрчилж байна. Учир нь охиноо автомашины ослоор алдсан Брэд хэмээх эр Паттерсоны эцгийн хуучин дугаарыг барьдаг байсан ба бүсгүйн 4 жилийн турш бичсэн зурвасуудын ачаар амьдралд нь тохиолдсон уй гашууг даван гарчээ.

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Паттерсон Ааваа, би байна. Маргааш дахиад л хүндхэн өдөр болох нь. Таныгаа алдсанаас хойш 4 жил өнгөрчөө. Гэсэн ч таныг саналгүй өнгөрсөн нэг ч өдөр байгаагүй. Энэ богинохон хугацаанд амьдралд минь олон зүйл тохиолдсон. Үргэлж бичдэг байсан болохоор та бүгдийг нь мэдэж байгаа байхаа. Би хорт хавдраа ялан дийлж тэрнээс хойш нэг ч удаа өвдөөгүй. Танд амласнаараа өөртөө маш сайн анхаарал тавьж байгаа. Би хүнд дурласан бас зүрхээ ч шархлуулсан (та байсан бол түүнийг алах байсан биз).

Гэхдээ би толгой гудайлгүй, улам хүчирхэг эмэгтэй болон өндийсөөн. Би бүх найзуудаа алдаж, шалдаа бууж үзсэн. Харин амьдралд минь орж ирсэн нэгэн хүн намайг аварсан. Би одоогоор хүүхэдтэй болоогүй байгаа. Магадгүй та үүнийг сонсоод баярлаж байгаа болов уу. Гэхдээ би ээж болоход бэлэн болсон. Би өдөр бүр ээжийг галзууртал нь уурлуулдаг хэвээрээ ч түүний төлөө бүхнээ зориулахад хэзээд бэлэн. Миний тусламж хамгийн их хэрэгтэй байхад хажууд тань байгаагүйд уучлаарай.

Үнэндээ би амьдралын урт замаар ганцаараа алхах хэрэгтэй болох учраас гэрлэлтээс айж байна. Дэргэд минь байж, бүх зүйл сайхан болно гэж хэлдэг та минь байхгүй болохоор. Ямартай ч би сайн байгаа. Миний ямар эмэгтэй болж төлөвшсөнийг та хараад бахархах байсан даа Би тандаа хайртай бас үргэлж санадаг шүү гэж хэлэхийг хүссэн юм хэмээн бичжээ.

Share284Tweet151

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds