Камертон хамтлагийн ахлагч Төрийн соёрхолт дуучин Д.Болд өчигдөр тасартлаа согтон хөлчүүрхэж ширээн дээр гараад хундагатай архи савтай устай зэрэгцэн тарвалзжээ.
Тодруулбал Vegas шөнийн клубт өнгөрсөн бүтэн сайн өдөр түүний байгууллагынх нь шинэ жил болсон бөгөөд энэ үеэрээ тэрбээр хундагатай архиа барин ширээн дээр гарч бүжиглэнгээ бусад руу том хашгирч намба алдсан нь энэ.
Төрийн соёрхолт хэмээх агуу том шагналын эзэн болж ард олны эгдүүцлийг төрүүлж байсан алдарт дуучин маань ийнхүү томоогүй нэгэн гэдгээ харуулчихлаа. Source: www.dorgio.mn/p/39831
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өгч байна.
Энэ үеэр сайд З.Мэндсайхан нэгэн онцлох мэдээлэл танилцуулсан нь Монгол Улсад анх удаа цагаан будаа амжилттайгаар тариалж, хураан авсан тухай байв.
Тэрбээр энэ талаар “Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж Баянхонгор аймагт 10 жил оролдлого хийсний үр дүнд энэ жил анх удаа цагаан будаа тарьж, хурааж авлаа. Хоёр га талбайд тариалснаас 10 тонныг хураан авсан.
Тоо хэмжээ бага сонсогдож магадгүй ч уйгагүй оролдлогын үр дүнд эх орондоо цагаан будаа тарих технологийг нутагшуулсан, өөрсдийн болгож, цаашид цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн тариалалтыг бий болгох боломжийг бүрдүүлсэн юм.
Хувийн аж ахуйн нэгж маань төслөө үр дүнтэй хэрэгжүүлсэн. Энэ нь Хөсөг цагаан будаа нэртэйгээр хэрэглэгч та бүхэнд хүрэх болно” гэлээ.