Richard Arvin Overton 1906 оны 5-р сарын 11-ны өдөр хорвоод мэндэлсэн бөгөөд өдгөө 112 настай байгаа уг эр дэлхийн хоёрдугаар дайнд оролцож өнөөдрийн хүртэл амьд байгаа ахмад дайчдаас хамгийн өндөр настай нь юм. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд АНУ-ын номхон далайн эргийн цэргийн эвсэлд байсан бөгөөд байлдааны усан онгоцны техникийн инженерийн үүрэг гүйцэтгэж байсан байна. Richard Overton номхон далайд Австралийн нутаг дэвсгэрт Япончуудтай тулалдаж байсан бөгөөд түүний онгоц Японы шумбагч онгоцны дайралтад өртөж нилээдгүй хүнд байдал үүсч байсан ч чадварлаг инженерүүдийн ачаар живэлгүй үлдэж чадсан юм.
2013 онд АНУ-ын ерөнхийлөгч Barack Obama түүнийг хүндэтгэн очиж уулзсан бөгөөд хэрхэн ийм урт насалж байгаа нууцыг нь асуухад Richard Overton өөрөө ч хариулж чадаагүй бөгөөд тэрээр одоог хүртэл тамхи татаж, виски болон кофе уудаг гэдгээ хэлсэн байна. Түүнчлэн 2017 оны 3-р сарын 24-ны өдөр болсон NBA-ын San Antonia Spurs баг болон Memphis Grizzlies багийн хооронд болсон тоглолтын завсарлагаанаар ахмад дайчинд зориулан цагаан ордноос хүн ирж хүндэтгэл үзүүлсэн аж.
Тэрээр өөрийгөө хэзээ ч ингэж урт насална гэж төсөөлөөгүй бөгөөд шинжилгээ өгч үзтэл бүхий л эрхтний үйл ажиллагаа нь цоо эрүүл байсан бөгөөд 80 жилийн турш тамхи татаж, виски кофе ууж байгаагаа ч хэлсэн байна. 2016 онд түүний тухай баримтат кино хийгдсэн бөгөөд тэрээр ахмад настай болсон цагаасаа хойш ганц удаа өвдсөн нь 2015 онд буюу 109 насандаа уушгины өрөвсөл болж эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж бүрэн эдгэрэн гарсан байдаг.