Гурван охин хамтлагийн дуучин Г.Анхмаа шинэ хайр дурлалтай учирсан тухай дуулиан цацагдаж, олны анхаарлыг ихэд татаад байсан. Тэрбээр ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхонтой хайр дурлалын романс үүсгээд байгаа бөгөөд уран бүтээлээ ч мөн орхигдуулалгүй явна. Дуучин бүсгүйн шинэхэн уран бүтээл болох Цоо ширт хэмээх дууны клип тун удахгүй цацагдах гэнэ.
Тус дуун дээр Г.Анхмаа өмнөх бие даасан уран бүтээлүүдээсээ өөр өнгө төрхийг харуулахыг зорьжээ. Өмнө нь уянгын дуу түлхүү дуулдаг байсан дуучин бүсгүй энэ удаад илүү эрч хүч шинэлэг байдлыг ийн эрэлхийлжээ.