Hans Langseth (1846–1927) 66 настайдаа, сахал нь мөрийг нь даваж гарыг нь ороон ургасан байгаа нь
Сүүлийн жилүүдэд залуучуудын дунд сахал, үсээрээ гангарах явдал түгээмэл болсон. Өөрөөр хэлбэл 21-р зуунд хүн төрөлхтөн урьд хожид байгаагүйгээр их сахаландаа анхаарал хандуулж төрөл бүрээр засах болсон билээ. Гэхдээ бидэнд өдөр бүр 5 метр урт сахалтай эртэй таарах боломж хэр их гарах бол? Тэгвэл би та бүхэнд нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэе.
Албан ёсны баримтаар Геннисийн рекордод бүртгэгдсэн хамгийн урт сахалтай амьд хүнээр Канад улсын иргэн Sarwan Singh бүртгэгдсэн бөгөөд түүний сахалны урт нь 2 метр 50 см аж. Гэхдээ түүхэн дахь хамгийн урт сахалтай эр 19-20р зууны хооронд амьдарч байгаад 1927 онд нас барсан Hans N. Langsethбөгөөд түүний сахалын уртыг хэмжиж үзэхэд 5 метр хүрч байжээ. Одоо түүний амьдралын гайхалтай түүхийг өгүүлэе.
Тэрэр 1846 онд Норвеги улсад төрсөн бөгөөд идэр залуу насандаа өөрийн эхнэр Anna Benson-ий хамт АНУ-руу цагаачилсан байна. Langsethнь 19 насандаа санамсаргүйгээр үндэстний сахал ургуулалтын тэмцээнийг сонирхож эхэлсэн байдаг.Тухайн үед сахал ургуулах тэмцээн нь бүх нийтийг хамарсан спорт болон хөгжөөд байсан үе.
Уг сахал ургуулах тэмцээнд Lanseth-ыг ялсан эсвэл ялагдсан эсэхийг өнөөдөр бид мэдэхгүй. Гэхдээ бидний мэдэж байгаа зүйл бол тэрээр уг тэмцээнд зориулж ургуулсан сахалаа дахиж хэзээ ч хусаж байгаагүй юм. Норвеги цагаач эр 19 настайгаасаа эхлэн сахалаа ургуулсан аж.
Судлаач эрдэмтэн David Hunt хэлэхдээ “Langseth-ын сахал нь түүний амьдралын мөчлөгийг харуулдаг юм. Түүний сахалны доод хэсэг нь бор өнгөтэй байна, энэ нь залуу насыг нь илтгэнэ. Харин сахал нь уг хэсэгрүүгээ бага багаар цайрж, шаргалтсан байгаа. Энэ нь түүний нас ахих явцыг илтгэж байгаа юм” хэмээжээ.
Тэрээр өвлийн улиралд ороолт зүүдэггүй байсан бөгөөд сахалаараа өөрийнхөө хүзүүг ороогоод явчихдаг байжээ. Langseth амьдралынхаа ихэнхи хугацааг фермд өнгөрүүлсэн бөгөөд түүний сахалны тухай яриа Нэгдсэн Улс даяар тархах үед циркээс түүнд үлдсэн амьдралдаа од болон гялалцах санал тавьж тэр ч зөвшөөрсөн юм. Тэрээр Нэгдсэн Улс даяар “Сахалны хаан” гэх циркийн нэрээр тоглолт хийдэг болов. Гэвч тэрээр циркт удаан байж чадсангүй. Урт сахалт эр өөрийнх нь сахалыг жинхэнэ эсэхийг шалгахаар өдөр бүр сахалнаас нь угзарч үзэх олон мянган хүнээс залхасандаа циркээс гарсан байдаг.
Хойд Дакота мужид Hans Langset-ын сахалаар охидууд дээс тоголж байгаа нь. London хотын Wellcome-ын номын сан.
Түүний сахал нь 1922 онд хэмжихэд 5 метр урттай гарсан бөгөөд хэмжиж үзсэн Калифорни мужид өргөн хүрээний баяр наадам болж байжээ. Мөн түүний сахалнаас залуучууд урам зориг аван нийгэмд сахал ургуулах үзэл хүчтэй түгэн дэлгэрч байлаа.
Гэвч түүний үхэл сахал шигээ содон байсан юм. Тэрээр 1927 онд буюу 81 настайдаа хойд Dakota мужид зүгээр л алхаж явж байхдаа санамсаргүй сахалан дээрээ гишгэж хүзүүгээ хугалан амиа алдсан байдаг. Тэрээр үхэхээсээ өмнө үргэлж л “хэрэв намайг үхвэл миний сахалыг тасдаж аваад үүрд үр удмаараа хадгалж яваарай” хэмээдэг байжээ. Хүүхэд нь ч түүний хүслийг ёсоор биелүүлсэн байдаг.
Үндэсний түүхийн музей. Анторпологич Lucille St. Hoyme, J. Lawrence Angel, and Thomas Dale Stewart нар Langseth-ын сахалыг судлаж байгаа нь .
Түүний хүү эцгийнхээ сахалыг маш урт хугацааны турш хадгалсаны эцэст Smithsonian-ын шинжлэх ухааны институтид хандивласан аж. Харин 1991 онд түүний сахал Антропологийн музейд шилжин хүн бүрийн сонорт нээлттэй хүрсэн түүхтэй.