Доор өгүүлэх түүх нь нохой гэх амьтны хамгийн гайхалтай түүхүүдийн нэг юм. Уг нохойг Bobbie гэх бөгөөд 1923 оны 8-р сард Elizabeth Brazier-ын гэр бүлийнхэн АНУ-аар хөндлөн гулд аялал хийхээр болж Oregon мужаас Indiana муж хүртэл машинтай аялжээ. Тэднийг Indiana мужид орших Wolcott хотын ойролцоо зуны байшинд хамаатныхаа гэрт хоол идэж байхад гэрийнх нь гадаа түүний нохойнд гурван өөр зэрлэг нохой халдаж улмаар Bobbie амь тэмцэн зугтаж тэр чигтээ алга болсон байна. Brazier-ын гэр бүлийнхэн нохойгоо тун их хайсан боловч огт олдоогүй тул цээжиндээ харуусал тээн гэртээ буцацгаажээ.
Харин 1924 оны 2-р сарын нэгэн өдөр Brazier-ын гэрийн хашаанд 6 сарын өмнө алга болсон Bobbie-той тун ойролцоо нохой ирсэн бөгөөд тэд гайхан гадагш гарч хартал өөрсдийнх нь нохой яг мөн байлаа. Гэвч Bobbie-оос туйлын өмхий үнэр үнэртэж байсан бөгөөд арьс нь энд тэндээ халзарч мөн шархдаж, хөлийн хумс нь ургаж яг л гэр оронгүй хүн шиг болсон байв. Тэрээр гэртээ харихын тулд 4105 км замыг туулсан бөгөөд өдөрт дунджаар 23 км алхаж 6 сарын турш тэмүүлсээр эцэст нь гэртээ иржээ. Bobbie замын турш гол таарвал сэлж, элсэн цөлийг гаталж, уул хадаар тэнүүчлэн явсаар эцэст нь Oregon мужийн Silverstone-д байрлах өөрийн гэрээ олон ирсэн байна.
Түүнийг ирсэн даруйд уг гайхамшигтай явдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар тархаж генетикийн шинжээчид тэдний гэрт ирж Bobbie-ын хуучин цагийн үс болон одоогийн Bobbie-ийн үсийг судалж яг нэг нохой болохыг тогтоосон юм. Тухайн цаг үед Bobbie бол АНУ-ын хэвлэл мэдээллийн ертөнцийг доргиож байсан ганц сэдэв болж чадсан бөгөөд түүний тухай баримтат кино, ном хүртэл хийгдэж байлаа. Bobbie-г 1927 онд нас барахад Portland хотын амьтдын оршуулгын газарт тусгайлан хүндэт самбар болгон оршуулсан байдаг.