• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Одоо болтол биднийг хуурч байгаа түүхэн 6 баримт

Одоо болтол биднийг хуурч байгаа түүхэн 6 баримт

Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хэдий ч худал хуурмаг мэдээлэлтэй тулгарсаар л байна. Шинжлэх ухааны шинэ нээлт ч бай археологийн шинэ олдвор бүгд цаг хугацааны эрхэнд өөрчлөгдөж байдаг.

Сургуульд байх үеэсээ бидний итгэж ирсэн түүхэн зарим нэг баримтуудыг танилцуулж байна. Бидний мэдэх түүх өөрчлөгджээ.

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

1. Наполеон болон Сфинксийн хамар

Том сфинкс эртний түүхэн баримал. Онцгой зүйл хамар нь гэмтсэн. Олны дунд их тархсан домгоор бол Наполеоны их бууны сум хамрыг гэмтээсэн гэдэг, 1798 оны үед туркуудтай пирамидын хажууханд өрнөсөн дайн. Харин 1737 онд данийн аялагч Фредерик Нордены зургаас харахад аль хэдийн хамаргүй байсныг нотолж байна. Тэгэхээр Наполеон сфинксийн хамрыг оролдоогүй болж таарлаа.

2. Ван Гог болон тасархай чих

Энэ зураачийн нэрийг мэдэхгүй хүн ховор биз. Тасдаж авсан чихнийхээ сэтэрхийг хайртай бүсгүйдээ илгээсэн гэдэг. Бүх зүйл Гогентой маргалдсанаас л болсон юм. Тэдний хооронд үл ойлголцол гарч Ван Гог сахлын хутгатай найз руугаа дайрчээ. Тэр үед Винсент найзыгаа тайвшруулж чадсан юм. Сэтгэлээр унасан Ван Гог тэр шөнөө чихээ огтолсон түүхтэй. Зарим нэг судлаачдын үзэж байгаагаар Ван Гог галзуурах өвчнийхөө улмаас чихээ огтолсон гэж үздэг ажээ.

3. Викингчүүдийн эвэртэй дуулга

Ном зохиол, кинон дээр бид эвэртэй дуулга хараад бүр дасжээ, үнэндээ тэдний дуулга нь эвэртэй байсан эсэх нь археологийн малтлагаар тогтоогдоогүй байна. Викингийн энэ төрх нь оршуулгаас олдсон ганц хоёр зурагтай холбоотой ажээ. Хэрвээ викингчүүд ийм малгай өмсөж байсан бол зөвхөн зан үйлийн үүднээс л өмсөж байсан гэсэн таамгийг эрдэмтэд тавиад байгаа. Тэгээд ч эвэртэй дуулга нь хүрэл үед хамаардаг, викингчүүдээс нэн эртний үед.

4. Стоунхенж

Эрдэмтдийн хувьд Стоунхенж энэ дэлхийн хамгийн нууцлагдмал түүхтэй газар. Аварга том хадан чулуунууд яагаад тойрог хэлбэрт орсон бэ? Үнэн хэрэгтээ, Стоунхеж чулууны жижиг хэсгүүдээс замбараагүй байрлалд байжээ. 1901 онд Вильям Гоуландын удирдлага дор анхны томоохон сэргээн засварлах ажил хийгдсэн. Саяханаас интернетэд тавигдсан зургаас Стоунхенжийн анхны дүр төрхийг харж болно.

5. Америкийг хэн нээв?

Түүхийн хичээлээр бидэнд заахдаа 1492 онд Кристофор Колумб гэдэг нөхөр Америкийг европчуудад нээсэн гэж байсан. Сүүлийн үеийн шинэчилсэн баримтаас үзэхэд, 10-р зууны сүүлээр викингчүүд баруун зүгт аялж Америк тивд хөл тавьсан анхны европчууд болсон байна. Тэр үед европ болон Хойд Америкийн оршин суугчдын анхны генетик харилцаа тогтжээ.

6. Оссианы яруу найраг

Шотландын яруу найрагч Жеймс Макферсон нь Оссианы (3-р зууны кельтийн бард) яруу найргийг гэль хэлнээс хөрвүүлсэн хэмээн алдаршиж байжээ. Сүүлийн орчуулга хэвлэгдэхэд яруу найрагчаас эх гар бичмэлийг үзүүлэхийг хэд хэдэн удаа хүссэн ч тэрээр ямар нэгэн шалтгаанаар бултсаар л байв. Одоо болтол Оссианы яруу найраг мөн байсныг батлах ямар ч гар бичмэл олдоогүй учраас уг яруу найргийг хуурамч гэж үзэх болжээ.

Share311Tweet167

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds