Harold Williams бол 19-20-р зууны суут хүмүүсийн нэг бөгөөд 1876 онд Шинэ-Зеланд улсад төрсөн юм. Хүүхэд байхаасаа эхлэн тэрээр гадаад хэл сурах өөрийн авьяасыг нээж илрүүлсэн бөгөөд түүгээр барахгүй өөрөө хэл сурахдаа тун сонирхолтой байлаа. 5-р ангид орох жилдээ Испани, Герман, Португали, Франц, Орос хэлнүүдээр төгс ярьж чаддаг байсан тул түүнийг олон улсын байгууллагууд өндөр цалингаар хөлслөн орчуулга хийлгэдэг байжээ. Учир нь орон бүхний орчуулагчдыг цуглуулж олон хүнд цалин өгч байхаар бүхнийг чадагч нэг хүнд цалин өгсөн нь хэнд ч ашигтай нь мэдээж.
Тэрээр ахлах сургуулиа төгсөх үедээ хэдний 25 хэлээр өөрийг ярьдаг хэмээн хүмүүст хэлдэг байсан бөгөөд сэтгүүлч мэргэжлээр суралцахыг хүсэж сургуулийнх нь гадаад хэлний багш нар түүнээс 25 хэлээр нь шалгалт авахад бүх хэлний шалгалтыг бүрэн давж чадсан тул Шинэ-Зеланд улс даяар тэрээр од болж генетикийн уурхай хэмээн өргөмжлөгдөж байв. Харин сургуулиа төгсөх үед тэрээр 50 хэл хэдийнээ сурсан бөгөөд түүний чадварыг нэгэнт дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн тул мэргэжлээрээ Times сэтгүүлд ажилд орсон байна.
Тухайн сэтгүүлд ажиллаж байх хугацаандаа Harold дэлхий даяар аялж эхэлсэн бөгөөд учир нь аль ч улс уруу томилолт гарсан байлаа ч тухайн хэлээр нь ярьж чаддаг ганц хүн нь Harold байсан юм.
Тэрээр 5 жил ажиллах хугацаандаа 60 гаруй орон уруу ажлын шугамаар явж 1920 он гэхэд түүний сурсан гадаад хэлний тоо 58-д хүрчээ. Гэхдээ тухайн 58 хэл нь зөвхөн орчин үеийн хэл биш бөгөөд сөнөж алга болсон эртний улсуудын хэлийг ч бие даан сурсан аж. Иймд түүний тусламж геологийн салбарынханд хэрэг болж эртний пирамид, Индианы соёл иргэншил зэрэг олон салбарт ажиллаж буй эрдэмтэд түүнийг урьж залан эртний бичээснүүдийг судлуулдаг байжээ. Харамсалтай нь уг суут эр 1928 онд буюу 51 насандаа учир битүүлэг шалтгаанаар гэртээ нас барсан байлаа. Түүний үхлийн шалтгааныг одоо хүртэл олоогүй бөгөөд бие нь ердөө л тэр чигтээ хөшчихсөн байсан гэдэг.