• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Хамгийн хямд зардлаар аялж болох 10 улс

Хамгийн хямд зардлаар аялж болох 10 улс

Урин дулаан цаг хаяанд ирж хэн хүнгүй үүргэвчээ аван хаа нэг тийшээ аялмаар санагдаж байна. Харин гадаадын үзэсгэлэнт орнуудаар аялахад өртөг өндөр гардаг тул хүссэн хүн явж чаддаггүй.

Гэхдээ бид л мэддэггүй болохоос гайхалтай түүх соёл үзэсгэлэнт байгаль үзэж харах зүйлс дуусахааргүй ихтэй атлаа хямд төсөр зардлаар аялах боломжтой улс олон бий. Ингээд та бүхэндээ хамгийн хямд зардлаар аялж болохуйц 10 улсыг танилцуулья.

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

1. Испани

Хамгийн том аялал жуучлалтай оронуудын нэг гэгддэг Испани улсын эдийн засгийн байдал хүндхэн байгаа учраас аялагч, жуулчидад бараа бүтээгдэхүүн болоод бусад зүйлсийнх нь үнэ хямд тусч байгаа билээ. Үзэж харах зүйлс асар ихтэй, хотоор дүүрэн гайхалтай уран барилгууд өвөрмөц баяр уламжлалууд, байгалийн өвөрмөц тогтоцууд, гайхалтай хоолны соёлууд зэрэг нь таныг огтхон ч уйдаахгүй аж.

2. Лаос

Тайланд улсын аялал жуучлал өргөжин тэлж, эрчээ авахын хэрээр хөрш орон болох Лаос нь олны анхааралд өртөн аялагч жуулчдыг ихээр татах болсон билээ. Үзэсгэлэнтэй сайхан байгальтай сонин содон зүйлс ихтэйгээс гадна зочид буудлууд нь хоногийн 10 доллар хоол хүнс нь 1-2 доллар гэх зэргээр хэрэглээний зардлын хувьд их бага аж.

3. Гватемал

Хэрэв та Латин Америийн улсуудаар аялахаар зэхэж байгаа бол Гватемалыг жагсаалтандаа багтаахыг зөвлөе. Учир нь тус улсын нүд унагам үзэсгэлэнт далай, идэвхитэй галт уулууд, Маяны нуранги тунгалаг нуурууд Испаний колони байх үеийн уран барилгууд гайхалтай кофе болон амтлаг хоол зэргээрээ аялагчдыг ихээр татдаг билээ. Байр сууц болон нийтийн тээврийн үнэ нь маш хямд тул хүссэн газраа автобусаар очих боломжтой. Ерөнхийдөө Латин Америкийн орнуудаар аялахад харьцангуй бага зардалтай, үзэж харах зүйл ихтэй гэх зэрэг давуу талтай.

4. Унгар

Европын орнууд ихэвчлэн аялахад үнэтэй байдаг боловч Унгар улс арай ондоо. Та тооцоо сайтай явах юм бол ердөө 100 доллараар л Унгарын үзэсгэлэнт нийслэл Будапешт хотоор 7 хоног аялах боломжтой. Түүхийн дурсгалт хөшөө, эртний барилгын нуранги нүд баясгам байгальтай гэх зэрэг харж баясах зүйлс олон байдаг ажээ.

5. Вьетнам

Унаган байгаль, зурган дээрээс л харж болох гайхалтай түүхэн дурсгалт газруудыг тийм ч өндөр биш өртгөөр үзэхийг хүсвэл Вьетнамаар зочлоорой. Байр сууцны тухайд хоногийн 10 долларын үнэтэй бөгөөд хоол, унааны үнэ ч адил хямд байдаг байна.

6. Эстони

Эртнээс уламжилж ирсэн түүх соёл болоод ёс заншилаа өдгөө хүртэл хадгалж ирсэн Өмнөд Европын цөөн хүн амтай, жижиг тусгаар улс юм. Уугуул хэл нь Элвиш боловч ихэнхи иргэд нь Англиар чөлөөтэй ярьдаг тул аялахад тань ямар нэгэн хэлний бэрхшээл тулгарахгүй. Хэл соёл түүх уламжлал нь биднээс тэс өөр тул нүд баясгах зүйлс асар ихтэйгээс гадна үнэ хөлсний тухайд ч хямд байдаг нь олзуурхууштай.

7. Филиппин

Үзэсгэлэнт арлууд, ой мод, ногоон уулс, онгон дагшин арлуудыг үзэж сонирхмоор байвал та Филиппин улсыг зориорой. Аялал жуучлал хангалттай түвшинд хөгжөөгүй байгаа ч гэлээ таныг лав уйдаахгүй. 1565 оноос эхлэн 350 жил Испани улсын колони байсан тул хэл болон соёлын тал дээр Испани улстай нилээд төстэй.

8. Марокко

Энэхүү жагсаалтад Африк тивээс багтаж байгаа цор ганц улс бол Марокко юм. Та тэндээс алдарт Сахарын цөл Атласын уул нурууд Антлантийн далай болон эртний Бэрбэрийн хотуудыг үзэж сонирхож болох аж. Нийтийн тээвэр хоол хүнс, байр сууцны тал дээр маш хямд буюу ойролцоогоор өдөрт 35 доллар л хэрэг болох гэнэ.

9. Грек

Сүүлийн үед тус улсын эдийн засаг нилээдгүй уналттай байгаа нь гадны жуулчдад харин ихээхэн давуу тал болж байгаа юм. Үнэлж баршгүй түүх соёл, байгалийн өвөрмөц тогтоц, эртний барилга байгууламжууд гэхчилэн үзэх зүйлс барагдашгүй ажээ. Эртний домогт Грекээр маш хямд зардлаар аялах боломж танд тэр бүр олдоод байхгүй л болов уу.

10. Энэтхэг

Мэдээж тус улсын нэрийн хуудас Дэлхийн долоон гайхамшиг-ийн нэг Таж Махалыг үзэх нь хүн бүрийн хүсэл гэхэд хилсдэхгүй. Харин та хямд төсөр зардлаар хүслээ биелүүлэх боломжтой. Байр сууц болон нийтийн тээврийн зардал зэрэг нь 10 доллар л байдаг төдийгүй оршин суугчид нь найрсаг тусархаг зан ааш сайтай байдаг нь давуу тал юм.

Share889Tweet162

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds