• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, January 27, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Брюс Лигийн багш Ип Ман-ы бодит түүх

Брюс Лигийн багш Ип Ман-ы бодит түүх

20-р зууны эхний хагаст, Хятадын өмнөд хэсэг дэх Гуандун мужийн Фошан тосгонд их багш Ип Ман хэмээн алдаршсан нэгэн эр амьдардаг байв. Бидний ихэнх нь түүний талаар сонсож байгаагүй ч тэрээр хамгийн дээд зэргийн тулааны урлагийг эзэмшсэн Кунг-Фүгийн мастер байжээ.

1893 онд төрсөн Ип Ман нь Вин Чун /Wing Chun/ Кунг-Фү хэв маягийг хамгийн сайн эзэмшсэн шилдэг тулаанчдынн нэг байв. Уг тулааны хэв маяг нь шууд дайран тулалдахаас зайлсхийдэг буюу өрсөлдөгчөөсөө бага зэрэг зайгаа барин зогсож тулалдадгаараа онцлог юм. Хөдөлгөөн нь маш уян налархай бөгөөд үүнийг харуулсан хамгийн тод жишээ нь Матрикс кинонд Нео төлөөлөгч Смит болон түүний хуулбаруудтай тулалддаг хэсэг юм.

You might also like

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Тaтвaр төлөгчдийн мөнгөөр биш aвилгaчидын мөнгөөр иргэдийн зээлийг тэглэх ёстой.

Д.Сумъяабазар: Улаанбаатар 2024 он гэхэд дижитал хот болно

Сонирхолтой нь Матрикс кинонд зөвлөхөөр ажилласан Юү Ву Пин нь Кунг-Фүгээр мэргэшсэн хүн байсан бөгөөд тэрээр Ип Маны тухай киноны гуравдугаар ангийн тулааны дэглэлтийг хийж байжээ. Ип Ман-ий гаргууд сурсан Вин Чун хэв маяг нь харахад хүндийн хүчний хуулийг зөрчсөн гэмээр, түүнчлэн хичнээн удаан тулалдлаа ч гэсэн тулаанч нь дусал ч хөлс унагаагүй байдгаараа онцлог аж.

Тэрээр 1972 онд нас барсан ба тухайн жилд өгсөн нэгэн ярилцлагадаа Вин Чун бол өчүүхэн жижиг хадаасыг алхаар нэг цохилтоор яг онож зоохтой адил нарийн зүйл хэмээн тодорхойлжээ. Ийм харьцуулалт нь Кун Фугийн энэ төрлийн нууцыг буюу цаад оюун санааны хүчийг харуулж байгаа бөгөөд энэ бол материаллаг сэтгэлгээний асуудал юм.

Кунг-Фугийн урлагаар 4 жил шаргуу бэлтгэл хийсний дараа би өрсөлдөгчийнхөө хүчийг сулруулж энергиэ хэрхэн бага зарцуулах гээд уян хатан байдлын зарчмыг ойлгож мэдэрч эхэлсэн. Энэ бүхнийг тайван хичээхгүйгээр хийх ёстой. Амархан юм шиг санагдаж байсан ч бодит байдал дээр хэцүү байсан. Өрсөлдөгчтэйгөө тулалдах мөчид миний сэтгэл бүрэн цөхөрч тогтворгүй болсон. Ялангуяа хэд хэд цохиулж өшиглүүлсний дараа миний сурсан зөөлөн байдлын онол алга болж бодож байсан ганц зүйл минь гэвэл өрсөлдөгчөө цохиж түүнийг ялах байв. хэмээн Брюс Ли Хар Бүс сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ.

Хятад-Японы хоёрдугаар дайны өмнө болон дараа Ип Ман төрөлх хотдоо цагдаа хийж байжээ. Харин дайны үед Ип Ман хуучин шавь Куок Футай хамт амьдарч япончуудын эсрэг чадахаараа тэмцэж байв.

Уг дайн дуусаад удаагүй байтал Хятадад Иргэний дайн дэгдэж, Коммунист нам ноёрхох болов. Иргэний дайны үеэр Ип Гоминданы талд (Коммунист намыг эсэргүүцсэн үндсэрхэг үзэлтэй нам) тулалдаж байв. 1949 онд Хятадын Коммунист Нам ялалт байгуулснаар Ип Хонконг руу зугтаж улмаар түүний хэв маягийг сурах хүсэлтэй олон шавь нараа олжээ.

Тэр дунд Ли Юн Фан гэх 16 настай Сан Франциско хотын Хятад хороололд төрсөн залуу байв. Тэрээр эцэг эхийн хамт Хонконгд амьдарч байсан бөгөөд саяхан зодоонд ялагдсан учир хариугаа авахын тулд кунг-фу сурахаар ирсэн байжээ. Тэд яг л The Karate Kid киноны багш шавь хоёр шиг байсан бөгөөд хүү маш хурдацтай сайжирч байлаа. Тэр хүү бол бидний сайн мэдэх Брюс Ли байлаа.

Өнөө цагт Их мастер Ип-ийн нэр хүнд нь Хонконгчуудын хийсэн 3 ангит Ip Man кино мөн 2013 онд алдарт найруулагч Вон Кар Вайн бүтээсэн The Grandmaster киноны дүрүүдээр дахин амилсан билээ. Ип Ман 1972 оны 12 сард хоолойн хорт хавдраар нас барсан бөгөөд залуу шавь Брюс Ли нь энэ явдлаас 7 сарын дараа 32 насандаа Enter the Dragon киноны зураг авалтын дараа нас барсан юм. Гэвч Кунг-Фугийн урлагаар салшгүй холбогдсон багш шавь хоёрын суу алдар авьяас чадвар өдгөө ч дурсагдсаар байгаа билээ.

Share300Tweet160

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds