Уг зааныг Tyke гэх бөгөөд 1974-1994 оны 8-р сарын 20-ныг хүртэл амьдралынхаа бүхий л хугацааг Хавай арлын амьтны хүрээлэнгийн хашаанд өнгөрүүлсэн нэгэн. 1993 оны он гэхэд амьтны хүрээлэнгийн ажилчид Tyke-ын зан авир эвдэрч тун догшин болж байгааг анзаарсан бөгөөд юу ч хэлж заасан хүлээж авахгүй байв. Гэтэл тухайн оны 4-р сарын 21-ны өдөр түүнд хоол өгөхөөр ирсэн бар сургагч хашааг нь нээх үед түүнийг түлхэж гэмтээгээд бүхий л хурдаараа гадагш гарч Honolulu хотын гудамжинд машинууд мөргөж эхэлсэн бөгөөд амьтны хүрээлэнгийнхэн яаралтай ухаан алдуулагч сумаар буудаж түүний балмад үйлдлийг таслан зогсоосон байдаг. Тухайн үед тэрээр хэд хэдэн машин гэмтээсэн бөгөөд 14,000 орчим долларын хохирол учруулжээ.
Гэвч хэрэг явдал ингээд дууссангүй. Амьтан гэлтгүй хүн ч гэсэн яг л ижил байдаг. Нэгэнт тэртээ холын уудам алсад тэмүүлж буй сэтгэлийг нь үгүй хийж биеийг нь хүчээр нэг газарт байлгана гэдэг боломжгүй зүйл. Тэрээр энэ бүхний томоохон нотолгоо болж 1994 оны 8-р сарын 20-ны өдөр мөн л өөрт нь хоол өгөх гэсэн амьтны хүрээлэнгийн ажилчныг дайрч Honolulu хотын гудамжинд гарав. Өмнө нь нэг удаа энэ бүхнийг хийсэн боловч бүтэлгүйтсэн. Харин энэ удаа дахин бүтэлгүйтэх эрх үгүй гэдгийг сайн мэдэж байсан тул тэрээр харсан зүтгээ зогсолтгүй гүйсээр байлаа. Төрсөн цагаасаа хойш гадаах ертөнцөд гарч үзээгүй амьтан өөрөө явагч техник хэрэгслүүд өөрийг нь харж энэ тэндээс орилох хүмүүсийн хашгираан цагдаагийн машины хурц гэрэл, тэнгэр өөд буудах чих дүжрэм хонгионы чимээ гээд энэ бүхнийг төсөөлөхөд үнэхээр бэрх.
Шоконд орж хаачихаа ч мэдэхээ байсан заан, ер нь эндээс гараад чухам хаачихаа мэдэхгүй ч ямартай ч эндээ амьдарсаар үхэж болохгүй гэх итгэл үнэмшлээр өөрийгөө жолоодсон зааныг амьтны хүрээлэнгийнхэн нойрсуулагчаар буудсан боловч тэрээр ингээд бууж өгөхийг хүссэнгүй. Өөрийгөө эсэргүүцэн ялан дийлж цааш давхин таарсан бүхнийг мөргөсөөр байлаа. Иймд ямар ч араггүй болсон цагдаагийнхан түүнийг буудаж эхэлсэн бөгөөд 86 удаа буудаж байж 3.6 тонн жинтэй амьтныг бүрэн хөнөөсөн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Honolulu хотод амьдарч байсан хүмүүсийн хувьд гэнэт нэг араатан гарч ирж бүхнийг сүйтгэж, хүмүүсийг гэмтээсэн явдал болсон бол өөр өнцгөөс бас өөр нүдээр энэ бүхэн арай л өөрөөр харагдаж бас болох тал бий. Уншигч та бүхэн өөрсдөө дүгнэлт хийцгээнэ үү.
Хэл ойлгоцохгүйгээс болоод таныг ухамсаргүй гэж ойлгосон хэдэн харь гаригийнхан хүчээр таны толгойн дээр эрээн даавуу угалчихаад бүхий л амьдралынх нь турш бөмбөлгөн дээр 4 хөлөөр нь тогтоолгоод, хориод байвал ямар байх бол.