Энэ түүх сонин сонсогдож байж болох ч үнэхээр ийм зүйл болсон юм. 80 кг жинтэй ойн хүрэн баавгай ч 40 кг кокайн идээд амьд үлдэж чадахгүйг Georgia мужид болсон явдал харуулж байна.
Нэрт хар тамхины наймаачин Pablo Eskobor АНУ-ын тагнуулын ерөнхий газрынханаас нисдэг тэргээр зугтаж явахдаа өөрт байсан бүх кокайныг Chattoheeche-Oconee-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1985 оны 12-р сард пластик уутнуудтай нь шидэж хаясан байдаг.
Харин түүнийг нь гэмгүй нэгэн ойн хүрэн баавгай 12-р сард хоол унд их хомсдож түүнээсээ болж тун ч их өлөссөн байсан тул кокайныг идэхээр шийдсэн бололтой. Тэрээр 40 ширхэг пластик уут бүхий цэвэр кокайныг бүгдийг нь идэж дуусгасан аж. Баавгай кокайныг идэж дуусаад пластик уутнуудынх нь хажууд газар дээрээ амиа алдсан байдаг.
Ам болон хамар нь цагаан нунтагаар дүүрэн байдалтайгаар түүний цогцосыг олсон эрүүл мэндийн шинжлэх ухааны нэгэн эрдэмтэн хэлэхдээ иймэрхүү хэмжээний хар тамхыг нэг дор идээд амьд үлдэх ямар ч хөхтөн амьтан манай гариг дээр байхгүй хэмээн хэлжээ.
Түүнд задлан хийх үед ходоод нь тултаа кокайнаар дүүрсэн байсан бөгөөд 39.5 кг кокайны хэмжилт хийсэн байдаг. Түүний үхэл тухайн цаг үедээ жинхэнэ шуугиан тарьж байсан бөгөөд Нэгдсэн улсын бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагуудын гол ярианы сэдэв болоод байв.
Гэхдээ энэ бүх хачирхалтай явдалын дараа нэгэн асуулт урган гарж ирсэн нь ойн хүрэн баавгай хэрхэн яаж яваад 15 сая долларын үнэ бүхий кокайныг идэв?. Энэ асуулт хүн бүрт хачирхалтай байлаа.
Chattahoochee-Oconee үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Энэ тухай хамгийн анхны мэдээг 1985 оны 12-р сарын 23-ны өдөр New York Times хэвлэж байжээ. Хамгийн хачирхалтай нь уг баавгайг хамгийн эхэнд олсон хүн нь хар тамхины наймаачин эр байсан бөгөөд тэрээр кокайнууд нь дууссан хоосон уут мөн түүний хажууд хэвтэж буй амиа алдсан хүрэн баавгүйг тус тус олсон байна. Гэсэн хэдий ч тэрээр кокайнаа байгаа хэмээн найдлага тээн хайсаар байжээ.
Нэрm хар тамины наймаачин Pablo Escabor
Асуудал нь гэвэл нэрт хар тамхины наймаачин Pablo Escabor өөрийн хар тамхыг нисдэг тэрэгнээс шидсэн бөгөөд түүний гарын хүн хожим нь хар тамхыг нь олохоор хайсан нь энэ байлаа. Гэвч гай болж ойн хүрэн баавгүй 15 сая долларыг нь зүгээр л идчихсэн хэрэг. Бүр идээд өөрөө үхчихсэн бөгөөд үүгэр зогсохгүй түүний үхэл нь баавгайг түүхэн дахь хамгийн азгүй хар тамхины хохирогч болгосон юм.
Ийнхүү Pablo Escabor-ын хар тамхийг идэж амиа алдсан баавгайг олон нийт Pablo Escabear хэмээн нэрлэх болсон аж.