• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, June 25, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

ХЯМД ЗАРДЛААР АЯЛАХАД ЮУ АНХААРАХ ВЭ?

Хамгийн хямд зардлаар аялж болох 10 улс

Та нартай 9,6 сая төгрөгөөр Зүүн өмнөд Азийн 11 орноор аялласан аяллаа хуваалцах гэсэн юм. Бүр тодруулбал Бээжин Хонг Конг Вьетнам Лаос Тайланд Камбож Малайз Сингапур Филиппин Бали Жакарта Сөүл.

Миний бодлоор аялан гэдэг баян хүнд л олддог боломж биш харин ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ТЭВЧЭЭРТЭЙ ЗОРИГТОЙ ЗОРИЛГОТОЙ хүнд ирдэг боломж юм шиг. Маш олон хүмүүс надаас хэрхэн, хэдэн төгрөгөөр аялсан талаар маань асуудаг. Харин энэ асуулт бол асуухын төдийд хариулчихдаг хялбар асуулт биш юм. Тийм болохоор би танд өөрийн туршлага дээрээс яавал хямд аялж болох талаар бие сэтгэлээрээ туулсан туршлагаасаа хүргэе.

You might also like

ГАДААД ХЭЛ сурахад тань ХЭРЭГТЭЙ 9 ЗӨВЛӨГӨӨ

Үр бүтээмжийг тань ЭРС НЭМЭГДҮҮЛЭХ зургаан төрлийн хөгжим

ЧАМД САЙН охиныг мэдэх арга ба түүний гаргадаг ОНЦГОЙ 12 ҮЙЛДЭЛ

Хямд аялахын тулд аяллаа эрт төлөвлөх хамгийн чухал. Эрт төлөвлөх тусам эрт төлөвлөсөн хоног бүрийнхээ тоогоор та мөнгөө хэмнэн гэж ойлгох хэрэгтэй. Хоёрдох чухал зүйл бол мэдээж ТЭВЧЭЭР. Учир нь аяллаа хямд зардлаар төсөвлөж байгаа учраас хямд тийзтэй хамт ирэх тэр олон хэцүүг инээмсэглэн угтахад өөрийгөө бэлдэх юм.

Хямд билет худалдан авна гэдэг дундаа хэд хэдэн транзит нислэгтэй, нислэг хоорондоо олон цагийн хүлээлттэй, хоол битгий хэл ус ч өгөхгүй нислэгтэй онгоцны буудлын сандал дээр олон удаа хоног төөрүүлэх шаардлагатай нислэгээр нисэхийг хэлж байгаа юм Ингэж чадна гэж бодож байвал та хямд зардлаар аялалд явж чадна гэсэн үг. Эс бөгөөс баяжихаараа л явсан нь дээр.

Жишээ нь би Бээжингээс Сөүл орох билетээ 108$-оор худалдан авсан. Дундаа Хятадын Зүүн өмнөд хэсгийн Янтай хэмээх хотод 14 цагийн транзит хийв. Тэр шөнийн хүйтэн тэр онгоцны буудлын эл хулийг үгээр илэрхийлэх аргагүй. Цөөн нислэг үйлддэг болохоор шөнө бүх юмаа хаагаад, онгоцны буудлынхаа гэрлийг унтраагаад, бүх ажилчид нь яваад өгчихсөн. Транзит хийх хэдэн хүнээс өөр хүнгүй. Ажиллахгүй учир халаагчаа унтраачихсан болохоор хүйтэн хөлдөөх шахам.

Даарахын эрхэнд чемоданд байгаа бүх хувцсаа давхарласан боловч дулаацсангүй. Арга ядаад онгоцны буудлын хамаг үүд савыг татаж үзэж яваад ажилчдын ирдэг коридор арай гайгүй дулаахан байгааг мэдээд буудлын сандлыг өргөж аваачаад тэндээ унтсан. Өглөө ажилдаа ирэх ажилчид эвэртэй туулай үзсэн юм шиг гайхшраастай. Бид тэнд хөлдөж үхээгүй дээ баярлаастай. Тэр шөнийн дааралт бол зүрхэнд минь үүрд мөнх орсон.

Тухайн үед яах гэж хямд билет захиалав аа хоолоо ч хамаагүй хасаж байгаад үнэтэй билет авдаг байж гэсэн бодол төрж байсан ч маргааш нь халуун сайхан Сөүлд намайг угтсан юм. Заримдаа хэмнэхийн тулд тэвчихээс өөр замгүй тэр тусмаа мэрзгэр аялагчид.

Гуравт аялж байгаа хүн зоригтой байхгүй бол болохгүй. Нэгэнт хотын А зэрэглэлийн аюул багатай газар буудал захиалж чадахгүйгээс хойш зоригтой байж буудалдсан буудал аюулгүй байдлаа байнга анхаарч явах хэрэгтэй. Хүний нутагт мэдэхгүй газар, мэдэхгүй хэл, мэдэхгүй булан тохой тэр болгоноос юу ч гарч ирж юутай ч нүүр тулж болно. Тэр бүхэнд зоригтой байж айсан ч айгаагүй мэт байх хэрэгтэй болно. Гэлээ гээд зоригтой байна гээд цээжээ дэлдээд ийш тийш савсаад байж болохгүй. Хэт их зориг өөрөө хүнийг аюулруу хөтөлдөг нигууртай тул тунг нь тааруулж явах шаардлагатай.

Гадаад улсруу аялж, галуу шувууны мах иднэ гэдэг гэрээсээ гараад Тэрэлж ороод ирэхтэй адил биш болохоор аяллын туршид ядарна ганцаардана, өлсөн цангана айн шантарна мэдэхгүй зүйлс алхам тутамд тань тулгарна тэр бүхэнд аялагч хүн зорилгоо ухамсарлаж яагаад би ингэж явж байгаа билээ гэдгээ ухаарч өөрийгөө хурцалж байх хэрэгтэй болдог.

Хэрэв та ингэж чадвал миний аялснаас ч хямд зардал илүү сайхан боломжоор аялаад ирж болно шүү. Магадгүй танд ингэж зовж аялах хэрэг байна уу? гэж бодож магадгүй. Хэрэв тийм бол танд зовж олсон хоол хамгийн амттай байдаг гэдэг шиг ингэж аялсан аялал тань хэзээч санаанаас тань гарахгүй мартахын аргагүй дурсамж болж үлдэнэ гэдгийг амлаж байна. Миний хувьд эдгээр 11 улсаар аялаад ирсэн маань амьдралдаа хийсэн хамгийн зөв хөрөнгө оруулалт байсан гэж боддог. Дахиж надад боломж олдвол хэдэн ч удаа хамаагүй ингээд аялна. Та ч бас надтай адил аялаарай.

Аяллаа танд цөөн үгээр тайлбарлавал Миний хувьд ганцаараа аялахад хамгийн тохиромжтой аюул багатай улс Камбож улс. Нэг тийм тайван амгалан газар. Юм нь хямд. Иог хийгээд л тайван гадуур зугаалаад л явж байна гээд өөрийгөө төсөлдөө. Харин эсрэгээрээ жинхэнэ утгаар нь хөгжилдье гэвэл Солонгос улсыг зориорой.

Тэнд залуучуудад зориулсан маш олон төрлийн гоё гоё юм болдог хамгийн гол нь хаана юу болох гэж байгаа талаар л мэдэх л чухал. Залуу хүний заавал очих газар бол яах аргагүй Сөүл хот. Тэнд залуу насны эрч хүчийг жинхэнэ утгаар нь мэдрэх боломжтой шүү. Ихэнх аялагчид Тай хоолыг сайхан гэдэг. Минийхээр Вьетнам хоол хаана ч байхгүй хамгийн сайхан амттай хоолтой газар. Тэнд хоолын идэж чадахгүй гэж цааргалах зүйлгүй.

Амттай дээр маш чанартай. Зүгээр л идээд л бай идээд л бай. Тийм сайхан хоолыг өөр хаана ч идээ билээ. Харин Тайландын түүхийн дурсгалт газруудыг юугаар ч илэрхийлэхийн аргагүй гайхамшигтай. Түүхээ хадгалж хайрлаж хамгаалж түүгээрээ бахархаж чадна гэдэг энэ үндэстэн ямар агуу болохыг гэрчилнэ. Сингапур Хонг Конг бол техникийн хөгжил үзвэр үйлчилгээгээрээ бол аль ч улсыг дагуулахгүй.

Сентоза арал, Диснейланд орж үзэхэд л бүхэл бүтэн нэг өдөр хэрэгтэй. Харин энд мөнгөтэй байхгүй бол чи хэн ч биш. Бүгд мөнгөний араас яваад завгүй. Харин та буддын шашинтай бол Лаос улсыг зориорой энд хаана ч байхгүй хамгийн их буддын хөршөө та харах болно. Хүмүүс нь их шашинлаг ядуу энэ улс гоц гойд зүйлгүй ч цаана л нэг татах увдистай. Филиппин бол миний мэдэх хамгийн тусч нөхөрсөг иргэдтэй Азийн улс.

Энд чи хэн нэгнээс тусламж хүсвэл бол тэр хүн ямар нэгэн байдлаар заавал чамд тусална. Тэднийг хайрлахгүй байхын аргагүй тийм л дотно хүмүүс. Харин Малайз яагаад ч юм дэлгүүр хэсэхэд хамгийн гоё газар тэгж л санагддаг. Арай л зааварлаг, арай л хямд юм шиг. Бали Бали Бали хэзээ дахиж очих вэ? Бали бол тэр чигтээ диваажин.

Жакартад явах хэрэггүй зүгээр л Балид л байж бай. Бали хамгийн бэст. Дуусахгүй их үзэсгэлэнтэй газрууд, далайн эрэг ядаж байхад аймаар ормончиг гэж байгаа. Хосоороо бол зүгээр л Бали яв. Эцэст нь гэж хэлэхэд Хятад улс Бээжин хот бидний төсөөлж бодсоноос ч том энэ улсыг ойлгож сонирхох юм бол гайхалтай зүйлс зөндөөөөөөө Хятад хүнийг Хятад орон г бодох таны бодол 100 биш юмаа гэхэд 80 хувь бол өөрчлөгдөх болно.

Share269Tweet152

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In