Хятадын пирамид одоог хvртэл хvн төрөлхтөнд оньсого болон vлдсэн бөгөөд зарим нь энэ талаар огт сонсоогvй ч байж болох юм. Ийм ховор байгууламж байдаг тухай дөнгөж XX зууны дунд vед сансараас авсан зурагнаас олж мэджээ.
Хятадын Засгийн газар энэхvv пирамид байдаг газрыг судлахыг эрс эсэргvvцдэг байна. Америкийн зохиолч Жорж Хант Уильямс өөрийн холбооны сvлжээгээр АНУ дахь ВВС-гээс сансараас авсан тэрхvv зургийг хувилан авч чадсан юм.
Сиань хотоос холгvй 16 ширхэг пирамид байдаг аж. Шинэ Зеландын нисгэгч Брюс Каги 1963 онд Шродерын 1912 онд бичсэн тэмдэглэлийг олжээ. Фред Майер Шродер нь Австралийн худалдаачин байсан бөгөөд ачаа бараагаа Хятадаас зөөвөрлөдөг байж. Тэмдэглэлд бичсэнээр нэгэн удаа тэр Монголын газарчинтай хамт Хятад-Монголын хилийн дэргэдvvр явж байтал өнөөх газарчин Бид пирамидын дэргэдvvр явах болно. Тэр нь долоон ширхэг бөгөөд эртний Сиань Фу хотод байдаг юм хэмээжээ.
Тус хот нь одоогийн газрын зураг дээр Сиань гэж тэмдэглэгдсэн байдаг. Хvндхэн зам туулан хэд хоног явж байтал гэнэт тэнгэрийн хаяагаар нэгэн сонирхол татах зvйлийг анзаарчээ. Уултай адил зvйл анх харагдсан боловч ойртоод очтол дөрвөн тэгш талтай, хавтгай оройтой пирамид байжээ.
Хvн төрөлхтөний гараар бvтээгдсэн тэрхvv гайхалтай байгууламжийг хараад Шродерт бишрэн хvндлэх сэтгэгдэл төрсөн байна. Хойд зvгээс өмнөд зvг хvртэл нэгэн шулуун шугаманд томоосоо авахуулаад хамгийн жижиг хэмжээтэй долоон ширхэг пирамид байсан хэмээн тэрбээр тэмдэглэлдээ бичсэн байжээ.
Хамгийн том пирамид нь ойролцоогоор 300 метрийн буюу Хеопсын пирамидаас хоёр дахин илvv өндөртэй байсан аж. Дөрвөн тал нь зvссэн мэт хурц өнцөг булантай талст бvр өөр өөрийн өнгөтэй. Хар хойд ногоон дорнод улаан -өмнөд, цагаан- баруун зvгийг тус тус илэрхийлжээ. Урд зvгт байрлах талст дээр өмнө нь шат байсан боловч хэн ч гишгээгvй бололтой олон жилийн хугацаанд элэгдэн мөлийсөн байжээ.
Бид пирамид руу орох хаалга, нvх сvв хайсан боловч юу ч олдоогvй. Би Монгол газарчингаас энэ пирамид хэр удаж байгаа тухай лавлан асуухад 5000 жилээс илvv гэж хэлсэн. Мөн тэрбээр Монголын эртний ном сударт энэхvv пирамидын талаар бага сага зvйл бичигдсэн байдаг талаар ярьж өгсөн юм хэмээн Шродер тэмдэглэсэн байжээ Харин эцэст нь бичихдээ Хэзээ нэгэн цагт Хятад улс Шанси пирамидын нууц хөшгийг нээж хvмvvст vзvvлнэ гэдэгт найдъя гэсэн байв.
Америкийн судлаач Вэнс Тьед бичсэнээр Хятадын пирамидын газар зvйн координат миний сонирхлыг ихэд татаад байгаа юм. Сиань хот нь хойд өргөргийн 34 градусын хэмд оршдог. Хятадын пирамидуудын байрлал нь Египетийн пирамидын зvгийн байрлалтай яг тохирч байгаа юм.
Тэгэхээр ертөнцийн хоёр талд байрлаж буй энэхvv пирамидуудын хооронд геометрийн болон арфиметикийн холбоо бий. Учир нь миний тооцоолсноор Шанси /Хятадын пирамид/ болон Египетийн пирамидуудын газар зvйн байршлаар цагийн нуман шугамын 3849, 5333 гардуст оршдог.
Vvний vржвэр нь 64.15888 градустай тэнцэх юм. Энэ тоог квадрат зэрэгт дэвшvvлснээр 16944430 эквалент массын хэмжээ гарна. Шанси /Хятадын пирамид/, Гиза болон Эртний Египетийн пирамидуудын хоорондын зайг уртраг, өргөргийн хэмжээгээр бодоход дээрх тоо мөн гарч байгаа юм.
Ямартай ч дэлхий дээрх бvх л пирамидын хооронд холбоо байгаа бөгөөд тухайн vед барьж бvтээсэн хvмvvс vvнийг маш нарийн тооцоолон нууцалсан байгаа нь гайхалтай хэмээжээ.
Вэнс Тьед, Жорж Уильямс нарын энэхvv судалгааны материалууд зөвхөн барууны хэвлэлvvдээр нийтлэгджээ. Физикийн ухааны электроны мэргэжилтэн Валерий Макаров, инженер-зохион бvтээгч Вячеслав Морозов нарын Бvх дэлхийн энергийн меридианы сvлжээний онол материал тухайн vеийн ЗХУ-ын шижлэх ухааны академийн Хими ба амьдрал сэтгvvлд нийтлэгдсэн юм.
Вэнс Тьед Оросын хоёр мэргэжилтний материалын тухайд Тэдний геометрийн сvлжээ миний гаргаснаас ялгаатай боловч өнөөх арфиметик холбоос мөн л нуугдсан хэвээр байсан. Тэгэхээр энэ хоёр систем нэг концепцидээр нэгдэж байгаа юм. Оросын мэргэжилтнvvдийн дэвшvvлсэн онолоор дэлхийн бөмбөрцөг нь газар зvйн хоёр тогтолцооноос бvрддэг. Эхний тогтолцоо 12 таван өнцөгттэй хоёр дахь нь 12 гурван өнцөгттэй аж. Vvний тусламжтайгаар дэлхийн энергийн геометр сvлжээний дvрслэлийг гаргах боломжтой гэсэн байна.
Энэ нь өмнөд уртрагийн 72 градуст орших Хятад Тvвдийн залгаа хэсэг болж байгаа бөгөөд энд Шанси оршдог юм. Сансараас авсан өнөөх зургийг судалсан эрдэмтэд одоог хvртэл гvйцэд тайлбар хийгээгvй. 1982 онд энэ зураг хэвлэлд гарч нэлээд шуугиан тарьсан аж. Тvvнээс хойш Хятадын Засгийн газар онцгойлон хамгаалж сансраас харагдахааргvй нууцлалд байлгах болжээ.