Алексей Маресьев бол дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн төлөө тулалдаж явсан тун чадварлаг нисгэгч байлаа. Гэхдээ зөвхөн агаарт биш газарт түүний хийсэн зүйлс Алексейн нэр алдрыг их гүрэнд мөнхлөн үлдээсэн юм. Тэрээр 1940 онд Батайскийн цэргийн дээд сургуулийг нисгэгч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд түүнийг сургууль төгсөх жил дэлхийн дайн өрнөж байсан тул шинэхэн нисгэгч шууд л фронт уруу явсан түүхтэй.
Тэрээр 1941 оны 8-р сараас эхлэн байлдааны сөнөөгч нисэх онгоц жолоодон Германчуудтай тулалдаж эхэлсэн бөгөөд тэрээр 1942 оны 3-р сард анхны тулаандаа оролцож дайсны дөрвөн сөнөөгч онгоцыг устгасан боловч тухайн оны 4-р сарын 4-ны өдөр түүний онгоц Германы онгоцны суманд оногдон Новгородын орчимд унасан байна. Гэвч тэрээр амьд үлдсэн бөгөөд түүний байсан газар хэдийнээ Германчуудын бүслэлтэд орсон байсан тул гар буугаараа тулалдан 48 Герман цэргийг ганцаараа цааш нь харуулж чадсан байдаг.
Алексей зугтах гэсэн боловч түүний хоёр хөл цөм өвдөгнөөс доош ямар ч мэдээгүй болж гэмтсэн байлаа. Иймд тэрээр амьд үлдэхийн тулд өөрсдийнхний зүг мөлхсөөр эцэст нь олж очиж чадсан юм. Тэрээр нийт 18 өдрийг мөлхөж өнгөрүүлсэн нь тэнд байсан бүхий л хүмүүсийн гайхшралыг төрүүлж Алексейг нас барсан бүртгэл хөтөлж байсан ахлах дэслэгч алмайрсандаа дэвтрээ ч урж байсан гэдэг. Тэрээр эргэж ирсэн даруйд яаралтай эмчилгээ хийж өөрийгөө сэтгэл зүйгээрээ бүрэн дайчилж асар их дасгал хөдөлгөөн хийсний үр дүнд 1943 оны 6-р сард дахин тулалдахад бэлэн болж өөрийн хүслээр фронтод дахин очиж тулалдаж эхэлсэн түүхтэй.
Залуу нисгэгчид эргэж очин агаарт нийт 11 Германы сөнөөгч онгоц 5 бөмбөгдөгч онгоц устгаж 1943 оны 8-р сарын 24-ны өдөр түүний эх орноо гэсэн чинь үнэнч хайр болон хатуу бэрхийг үл тоон амьд эргэн ирж эдгэрээд буцаж фронт уруу явсан нь олон Орос залуучуудын үндэсний үзлийг бадрааж үлгэр дуурайлал болж байсан тул түүнийг Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнасан байдаг. Тэрээр дайны дараа 1946 онд цэргээс халагдаж түүхийн ухааны доктор болж коммунист намын үйл хэргийг идэвхтэй дэмжин амьдарсаар 2001 оны ялалтын баярын дараахан зүрхний шигдээсээр таалал төгссөн юм.