1867 онд АНУ Хаант Оросоос нэг акр тутмыг нь 2 центээр бодож 7.2 сая доллараар худалдаж авсан Аляскийн нутгийг 1959 онд АНУ-ын 49 дахь мужаар анх бүртгэсэн байдаг. Уг мужийг ирээдүйн Америк оронд, түүнд амьдардаг ард иргэдэд үр өгөөжөө өгөх болно хэмээн их алсыг харж худалдан авсан түүхтэй. Өдгөө тус мужид 736 орчим мянган хүн амьдардаг бөгөөд хүн амын 89 хувийг Англичууд, 3 хувийг Испани, 8 хувийг уугуул иргэд эзэлдэг байна. Тус муж нь мөнхийн цас, туйлын туяа гэх мэт газар зүйн байршлаас шалтгаалан Америкийн бусад мужуудтай харьцуулшгүй бөгөөд дэд бүтэц нь хамгийн алслагдмал хөгжсөн нутаг юм.
Иймдээ ч төвөөсөө алслагдсан хүн ам цөөнтэй тосгоны иргэдэд аливаа үйлчилгээг авахад нэн хүндрэлтэй байдаг бөгөөд 2003 оныг хүртэл алс бөглүү газарт орших 3500 оршин суугчтай Nome тосгоныхон пицца идэхийн тулд 56 км газрыг машинаар туулж байж ойролцоо тосгонд очин хооллодог байжээ. Харин 2003 онд тус мужид үйл ажиллагаа явуулдаг компаниуд хоорондоо хамтран хувийн онгоц болон нисэх буудал байгуулсан бөгөөд хүний хөлөөс хол, дэд бүтэц хөгжөөгүй хот суурингуудад амьдардаг хүмүүст зориулж онгоцоор пицца хүргэж өгдөг болсон байна.
Тус үйл явдал нь дэлхий дээрх хамгийн анхны онгоцны хүргэлттэй пицца болсон бөгөөд оршин суугчид тус үйл явдлыг тун талархан хүлээж авсан байдаг. Харин хүргэлтийн зардлын хувьд байршлаасаа шалтгаалан 5-10 доллар байх бөгөөд очих газраас нь ирсэн бусад захиалгуудыг бөөгнүүлэн нэгдсэн хүргэлт хийдэг аж. Өнөөдөр Аляскийн пицца хүргэх өвөрмөц үйлчилгээ хэдийнээ дэлхий нийтэд танил болжээ.