Жинхэнэ баячууд хөшигний ард нууцлаг амьдардаг нь манай Монголын ёс гэж байгаа. Хөрөнгөтнүүдийн хүрээлэл дундаа баян Бямбаа хэмээн алдаршсан нэгэн нууц ноёнтон энэ ангилал дахь тэргүүн тэрбумтнуудын нэг гэдэг.
Энэ ноёнтны хашаанд төмөр хүлэгний цуглуулга ярайж байдаг юм гэнэ лээ. Өөрөө бол хэзээ ч олны өмнө ил гарч хөрөнгө мөнгө болоод намтар түүхээ дуудуулах дургүй түүний охин Б.Даваасүрэн сүүлийн үед олон нийтийн газраар их явах болсноор эцгийн нэрийг дуудуулах боллоо.
Найз нөхөд нь Дэйзи хэмээн дууддаг энэ бүсгүйг тансаг зэрэглэлийн Le Beautique Spa & Toskani Cosmetics салонтой бөгөөд бизнесийнхээ араншин болоод нийгэм цаг үеийнхээ өнгийг дагаад олны өмнө гарч ирэхээс өөр сонголтгүй болсон юм байх. Бусдаас бол бүгд нийтээр далд нууцлаг амьдрахыг хүсдэг гэр бүл гэнэ дээ.