Тэрээр дэлхийн шинэ цаг үеийн хамгийн алдартай цөмийн физикчдийн нэг болон тодорч байгаа бөгөөд Sabrina Gonzalez Pasterski нь 1993 оны 6-р сарын 3-ны өдөр АНУ-д төрсөн байдаг. Охин одоогийн байдлаар Harvard-ын их сургууль болон Massachusetts-ын технологийн их сургуулиудыг бакалаврын түвшинд дүүргэсэн бөгөөд 2018 онд Forbes сэтгүүлээс гаргасан 30-аас доош насны 30 онцлох хүний нэгээр тэр тодорч чадсан юм.
Түүний аав электроны инженер хүн тул охиныг бага байхаасаа электрон, эрчим хүчний тухай судлах дуртай болжээ. Охин 1998 онд сургуульд орсон боловч тус сургууль охиныг хэтэрхий гоц авьяастай тул тусгай сургуульд оруулах хэрэгтэй гэж зөвлөсөн тул охиныхоо ирээдүйг бодон явсаар 2010 онд Illinois мужийн математик болон шинжлэх ухааны академийг онц дүнтэй төгссөн байдаг. Харин өөрөө онгоцны хөдөлгүүр сонирхож нисэх дуртай байсан тул хүсэл мөрөөдлийнхөө дагуу 2003 онд нисэхийн сургуульд суралцаж 2006 оноос эхлэн онгоц хийхээр ажиллаж 2009 онд буюу 14 настайдаа өөрийн гараар анхны онгоцоо дуусгаж түүнийг жолоодон ниссэн түүхтэй.
Түүнчлэн охин 2012 оны хамгийн алдартай 30 физикчийн жагсаалтад 19 настайдаа бүртгэгдэж өөрийнх нь шүтээн болсон Leon Lederman, Freeman Dyson зэрэг суутнуудтай нэгэн эгнээнд нэр нь жагссан байдаг. Тэрээр тухайн үед Blue Origin гэх нисэх онгоц үйлдвэрлэгч компаниас ажлын санал авсан бөгөөд одоог хүртэл тэнд ажиллаж байгаа юм. Харин тус компаны үүсгэн байгуулагч нь Amazon.com-ын эзэн Jeff Bezos бөгөөд компанийн зарим хэсгийг АНУ-ын сансар судлалын төв болох NASA эзэмшдэг байна. Ирээдүйд түүнээс чухам юу дуулгахыг хэлж мэдэхгүй ч ямартай ч уг суут охин бидний цаг үед аж төрөн амьдарсаар байна.