Одоогоос хоёр жилийн өмнө нэг гэр бүлийн долоон хүн авто ослын улмаас нас барсан хэрэг гарсан. Тус хэрэг өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд гэрч болон сэжигтнүүд нас барагсдын гэр бүлтэй өнөөг хүртэл уулзаагүй байгаа аж.
Тэр ч бүү хэл нас барагсдын сууж явсан машиныг мөргөсөн 0116Уна улсын дугаартай машины эзэн хэргийн газар дээр ар гэрийнхэн дээрээ ирсэн Ц.Батсайханы толгой тус газар цохин хүнд гэмтэл учруулсан аж. Энэ тухай Бат-Өлзий Батсайхан гэж миний төрсөн ах л даа.
Машины жолооч дугуйгаа сольж байхаар нь ингэж дугуй солихгүй ээ шинжилгээ дүгнэлтэд байгаагаар нь оруул аа гэсэн. Тэгтэл үздэг нь үзээд шалгадаг нь шалгачихсан чи мэддэг юм уу гээд муудалцсан байгаа юм.
Тэгэнгүүтээ долоог нь алчихсан юм чинь найм болгоод алчихъя гээд дугуй янзалж байсан дорцоов төмрөөрөө толгой хэсэгт нь цохиод тэгээд цус алдаад түргэн дуудаад цагдаа дуудаад цагдаа ирсэн гэдэг юм.
Цагдаа араас нь хөөхөд Стана-д суугаад зугтсан гэдэг. Энэ тухай Ууганцэцэг байцаагчид хэлэхэд тэр 200-н жолооч өнөөдөр машин тэргээ төлүүлэхгүй гэсэн нь их юм гэсэн хэмээжээ. Гэр бүлийн долоон хүнээ алдсан хэдий ч эргүүлээд өөрсдөө хэрэгтэн болоход тулаад буй бөгөөд 0116УНА улсын дугаартай машин дотор цагдаагийнхан сууж явсан байдаг ажээ.