• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, May 20, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Жинхэнэ хүн чоно

Жинхэнэ хүн чоно

1

Амьтан бол хүний сайн анд нөхөр хэмээн олон хүмүүс ярьдаг. Тэгвэл уг бүрэлдэхүүнд чоно хэмээх араатан амьтан орох болов уу? Хүн бүхэнд энэ нь боломжгүй мэт санагдаж болох ч Werner Freund гэх Герман эрийн хувьд энэ бүхэн боломжтой байлаа. Тэрээр хүүхэд наснаасаа араатан амьтанд дуртай нэгэн байсан бөгөөд бүхий л амьтдын дундаас чоно түүний анхаарлыг илүү татаж эхэлсэн учир нэг л өдөр мань эр чоно тэжээхээр шийдсэн байдаг.

You might also like

Хөлбөмбөгөөс болж хоёр улс дайн зарласан нь

Хоёр ч удаа Генисийн номд бичигдсэн эр

Дэлхийн хамгийн загварлаг цэргийн дүрэмт хувцаснууд

4

Тэрээр 1972 онд өөрийн хувийн амьтны хүрээлэнг байгуулсан бөгөөд түүндээ зөвхөн чоно тэжээхээр шийдсэн байна. Werner 40 гаруй жилийн турш нийт 29 чоныг бэлтрэг байхаас нь эхлэн тэжээж заримыг нь үхэн үхтэл нь хамт гэр бүлийн нэгэн гишүүн хэмээн үзэж амьдруулсан нэгэн. Хамгийн хачирхалтай нь бүх чононууд нь түүнд маш сайн байснаас гадна хоолоо хүртэл эзэнтэйгээ хувааж идэхийг хүсдэг байсан юм.

3

Герман эр Европ, Сибирь, Канад, Арктик, Монгол зэрэг газруудаас чоно авчирж байсан бөгөөд багаас нь хамт амьдарч тэжээсэн чононууд хүнд ямар ч аюул учруулахгүй бөгөөд яг л нохой шиг л сайн үнэнч анд нөхөр болдог хэмээн үргэлж хэлдэг байжээ. Түүний энэ бүхнийг хийх болсон зорилго нь ердөө л хүн төрөлхтний чоно гэх амьтны тухай буруу, бусармаг бодлуудыг өөрчлөх явдал л байсан юм.

2

Түүнийг хоол өгөхөөр чонын үүрэнд орох үед бүх чононууд гасалж, дуулсаар түүнийг тойрон эргэлдэж гарыг нь долоодог байв. Энэ бү дүр зураглал чоно гэхээсээ илүүтэй нохойнуудын асрамжийн газрыг санагдуулах мэт. Ямартай ч тэрээр зорилгодоо хүрч чадсан бөгөөд 2014 онд 80 насандаа жам ёсоороо хорвоог орхисон тул түүний үйл хэргийг хамгийн бага охин нь үргэлжлүүлэн явуулахаар болжээ. Учир нь бага охин нь бүхий л чононуудыг багаас нь мэддэг тул чоно тус бүр түүнийг сайтар таньдаг болсон аж. Харин бусад хүүхдүүдийг нь танихгүй тул тэдэнд аюул учирч магадгүй хэмээн бодсон байна.

9

8

6

5

 

Share391Tweet170

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In