• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Сэлэм, нум сум агссан хамгийн сүүлчийн дайчин

Сэлэм, нум сум агссан хамгийн сүүлчийн дайчин

1

Түүний бүтэн нэрийг John Malcolm Thorpe Fleming Churchill гэх бөгөөд Их Британы эзэнт гүрний бүрэлдэхүүнд орших Хонг Конгд 1906 онд төрсөн аж. Тэрээр 1926 онд Их Британы эзэн хааны цэргийн академийг дүүргэж Берма улс уруу анх томилогдож байсан түүхтэй. Тэнд John Churchill  мотоцикл унаж сурсан бөгөөд тухайн үед Энэтхэг Их Британы мэдэлд байсан тул бүхий л Энэтхэг орныг мотоциклтой тойрон аялж амжсан нэгэн.

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

2

Хожим 1936 онд цэргээс сайн дураар халагдсан бөгөөд загварын салбарт хүч үзэхээр шийдэж байт харвааны төрөлд өөрийгөө сорьж чамгүй амжилт олж 1939 онд байт харвааны дэлхийн аваргийн тэмцээнд хүртэл эх орноо төлөөлж оролцож байжээ. 1939 онд даян дэлхийд Гитлерийн фашизмын аюул тулгарах үед сайн дураараа армид иргэн ирсэн бөгөөд тэрээр шууд л офицер цол аван Франц уруу илгээгдсэн байдаг. 1940 онд Францын нутагт болсон тулаанд Их Британи ялагдал хүлээсэн тул маш хурдтайгаар ухарч эхэлсэн бөгөөд тухайн цаг үед л John Churchill анх удаа тулаанд Германчуудын эсрэг нум сум харваж эхэлсэн юм. Тэрээр тун мэргэн харвадаг байсан тул ямар ч дуу чимээгүйгээр дайсны офицеруудыг устгаж чаддаг байснаас гадна дэлхийн хоёрдугаар дайнд нум сум болон сэлмээр байлдсан цор ганц цэрэг гэж бүртгэгдсэн байна.

3

Мөн Dunkirk-ын нүүлгэн шилжүүлэлтийн үеэр John Churchill гарамгай гавьяа байгуулсан бөгөөд тоо нь тодорхойгүй ч маш олон хүмүүсийг үүрч амийг нь аварсан баатарлаг нэгэн. Хэдийгээр тэр хүзүүндээ шархадсан боловч тэр шарх түүнийг зогсоож чадаагүй юм. 1941 онд Норвеги улс уруу дайрах дайралтыг сэлэмтэй эр ахалсан бөгөөд эрэг дээр газардсан даруйдаа Шотланд үндэсний үлээвэр хөгжим аялж сэлмээ урагш далайн цэргүүдтэйгээ хамт дайрсан байдаг. Тэрээр ядах юмгүй эргийн хамгаалалтын Герман цэргүүдийн ангиудыг эзэлсэн түүхтэй.

1943 онд Итали улсын нэгэн тосгоны ойролцоо Германы их бууны томоохон анги байсан бөгөөд тун сайн хамгаалалттай байсан ч түүнд уг их бууны ангийг устгах тушаал өгсөн байдаг. Тооны хувьд дайсан хавь илүү байсан учир тэд шөнө дайрахаар болж шөнө дунд бүх талас нь бүсэлж гал нээсэн бөгөөд дайсан хэтэрхий олуулаа байсан тул өөрсдийн цэргүүддээ хүн тус бүр бүхий ч чадлаараа орил хэмээн тушааж олон эрчүүд орилон тал талаас нь гал нээхийн зэрэгцээ офицеруудыг нь Jack нум сумаар харван алж байсанд тухайн газар байсан Герман цэргүүд ихэд айж балмагдан, яг л олон мянган зэрлэгүүдийн дайралтад өртсөн мэт сандарцгааж маргааш өглөө гэхэд 53 Англи цэрэг 136 Герман цэргийг амьдаар нь олзолсон байна. Энэ бол түүний чадварлаг стратегич гэдгийн нотолгоо юм.

4

Гэвч 1944 онд болсон Yugoslav-ын дайралтын үед холбоотнууд тун их хохирол амсаж ганцаараа үлдсэн John Churchill Шотландын үлээвэр хөгжим тоглож эхэлсэн бөгөөд түүний дэргэд гар бөмбөг дэлбэрч ухаанаа алдан сэрэхэд түүнийг Берлинд авчирсан байжээ. Германы тагнуулууд түүний бүх мэдээллийг шалгаж үзээд Их Британы ерөнхий сайд Winston Churchill-ын хамаатан болохыг тогтоож түүнийг тусгай албан хаагчдын шоронд илгээсэн ч 1944 ондоо АНУ-ын нисэх хүчний офицерын хамт хорих лагериас оргосон ч удалгүй баригдсан тул түүнийг өөр хорих анги уруу илгээсэн ч хожим шинэ хорих ангийнх нь тог түр саатсан тул уг далимаар оргож амжсан бөгөөд 1000 гаруй км газар ганцаар явган явж таарсан болгоныг идэж явсаар АНУ-ын их газрын армийн бүрэлдэхүүнтэй таарч Англид хүргэгдсэн байдаг.

Гэртээ харьсны дараа Японы эсрэг тулалдахаар нэрээ бүртгүүлж Номхон далайн цэргийн эвсэлд орох гэсэн боловч Америкчууд Японд атомын бөмбөг хаяж Их Наран Улс бууж өгсөн түүхтэй. Уг явдал John Churchill-ын уурыг тун их хүргэсэн бөгөөд тэрээр “новшийн яанкууд тоглоомыг луйвардчихлаа. Хэрэв тэд атомын зэвсэг хаяагүй бол дайн өшөө 10 жил сунаж амьдрал илүү сонирхолтой байх байлаа.” Хэмээн хэлж байсан удаатай.

Share362Tweet156

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds