• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Хүннү Эйр-ийн захирал П.Мөнхжаргал хохирогчийн ахад Цагдаагаар яваад ялахыг чинь харъя гэжээ

Хүннү Эйр-ийн захирал П.Мөнхжаргал хохирогчийн ахад Цагдаагаар яваад ялахыг чинь харъя гэжээ

Өнгөрсөн оны аравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хүннү Эйр ХХК-ийн ажлын байранд О.Мэргэншагай гэдэг 23 настай механикч залуу нисэх онгоц хучих ажил хийж байгаад 3.7 метрийн өндөрөөс унаж хүнд гэмтсэн ноцтой хэрэг гарсан юм. Тэрээр тухайн өдөр нислэгт яваад ирсэн онгоцыг бороо цаснаас хамгаалах зорилгоор өөр гурван залуугийн хамт дөрвүүлээ хучиж тавих үүрэг гүйцэтгэж байсан гэдэг. Гэвч тус компаниас техникийн тэдгээр ажилтнууддаа хөдөлмөр хамгааллын наад захын арга хэмжээ зохион байгуулаагүй байжээ.

Онгоцны арын тэнцвэржүүлэгчийг хамгаалж хучихын тулд зориулалтын шат зэрэг тусгай төхөөрөмж бүхий машиныг ашиглах ёстой атал тэдгээр залууст тийм машин гаргаж өгөөгүй байсан байна. Тэр бүү хэл каск малгай зохиулалтын ажлын хувцсаар ч хангаагүй байлаа.

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Тэр шөнө механикч О.Мэргэншагай онгоцныхоо тэнцвэржүүлэгчийг хучих гээд 23 цаг 25 минутын орчимд хоол зөөдөг машин дээрээс далавчаар нь дамжин дээш авирч гаран гэнэт хальтарч газарт унаад ухаан алдсан байв. Уг нь зориулалтын шаттай машиныг компанийн удирдлагууд ИНЕГ-аас түрээсээр авч ашиглах боломжтой байсан гэдэг. Гэвч харамсалтай нь огт хүсээгүй юу эсвэл механикч залуус шөнийн цагаар онгоцноос нисэж үхнэ үү амьд үлдэнэ үү бидэнд хамаагүй гэсэн зэрлэг байдлаар хандав уу.

Ямартай ч энэ талаар удирдлагууд нь хуруу хумсаа ч хөдөлгөөгүйгээр барахгүй хүний амь эрсдэх аюул нүүрлэсэн тэрхүү айшигт ослын хэргийн газарт очсон Мөнхбаатар гэгч цагдаагаар албан ёсны үзлэг тэмдэглэл ч хийлгээгүй нисэхийн цагдаагийн рапортод ч бичүүлээгүй байв. Мөн ИНЕГ-ынхан ослын талаар мэдээлэх тухай дүрмээр заагдсан үүргээ ч биелүүлэлгүй таг чиг болж нисэх буудлын камерт үлдсэн дүрс бичлэгийг ар гэрийнхэнд нь үзүүлэхгүй хав дарж байгаа ажээ.

Харин тэр шөнө ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан Гантуяа гэгчийнх нь рапортод Ухаан алдсан. Өндрөөс унасан байх магадлалтай гэснээс өөр олигтой юм бичигдээгүй ажээ. Зөвхөн энэ мэт хайхрамжгүй явдлуудыг тоочиход үнэхээр сэтгэл шимширмээр муухай дүр төрх Хүннү Эйр-ээс анзаарагдана.

Хэргийн газраас хэсэг хүмүүс эмч дуудаж О.Мэргэншагайд автобусан дотор үзлэг хийсэн нисэх буудлын жижүүрийн эмч Ариунболд гэгч нь дөнгөж ухаан мэдээ орох төдий ёолон гасалж хэвтсэн түүнийг хэд сэгсрээд Ухаан санаа эрүүл гэх маягийн цөөн үг өгүүлбэр бичээд түргэн тусламж дуудсан байлаа.

Тэгээд гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очсон О.Мэргэншагай маргааш өглөө нь мэс засалд орж бүтэн хоёр сар гаруй ухаангүй хэвтжээ. Энэ хугацаанд Хүннү эйр-ийн хүнлэг бус удирдлагуудаас хэн нь ч үзэгдсэнгүй. Одоо болтол эмчилгээний зардал зэрэгт нэг ч төгрөгийн хандив туслалцаа үзүүлсэнгүй. Хохирогчийн тархины эд эс хүнд гэмтсэн цууралт ихтэй тул хөл гар саажилттай босож явж чадахгүй амьдын тамд унаад хэвтэж байхад компанийх нь зүгээс ийм муухай чанар гаргана гэж үнэндээ хэн санах билээ.

Хэргийн газарт болсон үйл явдлууд болон дараа дараагийн тиймэрхүү хүйтэн цэвдэг харилцаанаас ийнхүү түүвэрлэн ажиглахад Хүннү Эйр компанийн удирдлагууд анхнаасаа хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг бүдүүлгээр зөрчсөндөө бантаад сүүлдээ хохирогчийн амь насаар тоглоод өнгөрсөн ч яахав гэсэншүү тэнэг араншин гаргахаар тооцсон юм биш байгаа хэмээн хэн хүнгүй хардахад хүргэж буйг нуух юу байхав.

Хохирогчийн авга ах Д.Совд хэлэхдээ Би компанийх нь захирал П.Мөнхжаргалтай уг ослын талаар ярьж үзсэн. Гэтэл тэр Танай дүү чинь дур мэдэн онгоцноос бууж яваад унасан. Та нар цагдаагаар яваад ялахыг чинь харъя гэсэн. Тухайн үед цагдаа нар яагаад хэргийн газрын үзлэг хийгээгүй юм бэ гэж асуухад ийм л хариу өгч байгаа юм даа гээд хоолой нь зангирч байлаа.

Share303Tweet154

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds