• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Их Британы түүхэн дахь хамгийн том дээрэм

Их Британы түүхэн дахь хамгийн том дээрэм

1

Уг дээрэм 2015 оны 4-р сарын 4-ны өдөр London хотын үнэт эдлэлийн гудамжинд байрлах үнэт эдлэл хадгалах болон мөнгөн гуйвуулгийн үйлчилгээ үзүүлдэг нэгэн газарт болжээ. Дээрэмчид уг дээрмийг 3 жилийн турш төлөвлөж, судалсны эцэст хөдөлсөн бөгөөд дээрмийн бүлэглэлийн гишүүдийн хамгийн залуу нь 42 настай бол 70 настай хоёр хүн, хамгийн ахмад нь 76 настай гишүүдээс тус тус бүрдэж байв. Тэд уг хадгаламжийн төвийн бүхий л загвар, зураг төслийг боловсруулсан бөгөөд мөнгө хадгалах өрөөний ханийн материал болон зузааныг нь хүртэл хэмжсэн байсан аж.

You might also like

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 6 зуршил

A police forensic officer enters a safe deposit building on Hatton Garden in central London April 7, 2015. REUTERS/Neil Hall

 

Уг хадгаламжийн төв нь нийтийн орон сууцны нэг давхарт байдаг байсан бөгөөд үйл ажиллагаа эхлүүлэхийн өмнө хөрш зэргэлдээх обьектийг нь хөлслөхийн тулд тэд 2 жил хүлээсэн бөгөөд түрээсийн гэрээ нь дууссан үед байрны эзэнтэй ярилцаж хадгаламжийн төвийн баруун талын ханатай залгаа байрлах орон сууцыг хөлсөлсөн байдаг. Ийнхүү тэд 2015.04.04-ны өдөр хөлсөлсөн объектоосоо ханыг нь нэвт өрөмдсөн бөгөөд ойролцоогоор 30 минут өрөмдсөний эцэст банкны хадгаламжийн өрөө гарч ирсэн байна.

3

Тэд дотогш нэвтэрч үнэт эдлэл болон мөнгийг цуглуулж эхэлсэн бөгөөд 2015.04.05-ны өглөөний 6:00 хүртэл дээрмийн ажиллагаа явуулж нийт 20 орчим сая долларын үнэ бүхий үнэт эдлэл болон мөнгө дээрэмдэж юу ч болоогүй бүгд цүнхээ үүрч гарсан аж. Хамгийн сонирхолтой нь тэд автобусны буудал дээр тайван зогсож байгаад автобус ирэх үед ахмадын картаа уншуулан явцгаасан юм. Гэвч хадгаламжийн өрөө нууц камертай байдгийг тэд мэдээгүй учир олон цагийн турш дээрэм хийж байгаа хөгшин хүмүүс ядарсандаа маскаа тайлж байх үед тэдний царай маш сайн гарсан байна.

4

Ийнхүү цагдаагийнхан яаралтай ажилласны үр дүнд тухайн оны 5-р сарын 19-ны өдөр уг хэрэгтэй холбоотой байж болох 9 хүнийг баривчилсан бөгөөд эднээс 3 нь дээрмийн багийн гишүүд байсан бол 2018 оны 3-р сарын 23-ны өдөр хамгийн ахмадыг нь барьж чадсан байдаг. Тэдний хийсэн дээрэм Их Британы түүхэн дахь хамгийн том дээрэм болж чадсан бөгөөд дээрэмчид ч залуудаа галт тэрэг, дэлгүүр зэрэг газруудыг ухаж байсан туршлагатай хүмүүс байсныг олж тогтоосон аж.

 

Share347Tweet151

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds