Henry Howard Holmes бол 19-р зууны сүүл үед амьдарч байсан дэлхий дээрх хамгийн харгис бөгөөд аймшигт цуврал алуурчдын нэг юм. Тэрээр нэлээдгүй хөрөнгөтэй хүн байсан тул өөртөө зориулан АНУ-д нийт 3 том зочид буудлын барилга барьсан байдаг. Гэхдээ эдгээр барилгуудын нэгийг нь ч ашиг орлого олох үүднээс бариагүйгээр барахгүй өөрийн бусармаг хүслээ гүйцээхийн тулд л уг барилгуудыг барьсан аж. Гаднаасаа харагдах энгийн зочид буудал мэт боловч энэ нь огт цонхгүй барилга байлаа.
Учир нь хоноглохоор ирсэн хүмүүсийг 1-2 өрөөнд оруулдаг байсан байна. Бусад бүх өрөө нь цонхгүй мөн ямар ч хүнгүй байдаг байсан юм. Шөнө дунд зочдыг унтаж байхад Holmes мэс барин ирж тэднийг хөнөөдөг байсан аж. Үйлчлүүлэгч амь тэмцэн зугтах гэж үзсэн ч байшин төөрдөг байшин мэт загвартай байсан тул аль ч өрөөнд орсон ямар ч тойггүйгээс гадна нэг ширхэг ч цонхгүй байдаг тул арга буюу Holmes-д баригдан алуулдаг байжээ.
Байшингууд гаднаасаа харагдахад энгийн цонхтой мэт загвартай боловч дотор талаас нь модоор хааж битүүлсэн байдаг байна. Тэрээр 3 жилийн хугацаанд нийт 27 хүн алсан боловч энэ бүхний эцэст цагдаа нарт баригдахад уг буудлын аллагаасаа болж баригдаагүй нь хамгийн хачирхалтай. Өөрөөр хэлбэл түүний бизнес эрс муудаж багахан ч болтугай хөрөнгө оруулалт хэрэг болсон тул өөрийн нууц амрагтайгаа нийлж даатгалын мөнгө авахын тулд нөхрийг нь мансууруулж дараа нь шатааж алсан байдаг. Харин цагдаа нар уг үйлдлийг нь мэдсэнээр түүнийг баривчилж эзэмшил газруудыг нь нэгжиж үзээд түүнийг гаж донтой цуврал алуурчин байсныг олж тогтоосон аж.
Түүнийг хийсэн бүх хэргүүдийнх нь төлөө 1896 оны 5-р сарын 7-ны өдөр Шүүхийн захирамжаар цаазаар авах ял гүйцэтгэсэн юм. H.H.Holmes-ын хийдэг байсан бүхэн энгийн хүний санаанд оромгүй бөгөөд хүмүүсийн сэтгэлзүйгээр ханатлаа тоглосны эцэст зүгээр л хутгалж алаад цогцсыг нь шатаачихдаг байжээ. Уг явдлаас сэдэвлэсэн бүтээсэн ном болон кино байдаг аж.