• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, January 27, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Манжийн цэргийг бутниргэсэн Хотон нуурын тулаан

Манжийн цэргийг бутниргэсэн Хотон нуурын тулаан

Монголын дайчин баатрууд Ойрадын цөст хөбүүдийн цөсийг хөөргөж зүрхийг дэлсүүлсэн гайхамшигт түүх тэртээ 18-р зуунд болж Хотон нуурын тулалдаанд Ойрад Зүүнгарын цэрэг Манжийн их цэргийг бутниргэжээ.

1731 оны 3-р сард Манжийн амбан сайд Бүрдэн гэгч Ховдод ирж газар нутгийг нь байцаан үзээд дайны түшиц уулзвар мөн болохыг таньж мэдмэгц эзэн хаандаа мэдэгдсэн байна. Манжийн Найралт төв хаан Ховдод шинэ хот байгуулж Манжийн цэргийн гол хороо байгуулахыг зарлиг буулгасан байна. 1731 оны 5-р сард 20000 цэрэгтэй манжийн тусгай хороо Ховдод ирж байрлажээ.

You might also like

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Тaтвaр төлөгчдийн мөнгөөр биш aвилгaчидын мөнгөөр иргэдийн зээлийг тэглэх ёстой.

Д.Сумъяабазар: Улаанбаатар 2024 он гэхэд дижитал хот болно

Зүүнгарын Галданцэрэн хаан энэ явдлыг эрс эсэргүүцэж манжийн хороог хөөн гаргахаар Их гүн Цэрэндондовыг 30000 цэрэгтэй илгээжээ.

Их Цэрэндондов Бага Цэрэндондов хоёр өрлүг ноёд Ховдод байрлаж байгаа Манжийн цэргийн их хороог зориудаар өдөөн хатгаж Хүрээт даваанд авчран цохихоор шийдсэн байна. 1731 оны 6-р сард Ойрадын цэрэг Богдын даваанд урьдчилан хүрч ирээд ашигтай байрлалыг эзэлжээ.

Их Цэрэндондов эхлээд 2000 шилдэг морин цэргээр манжийг өдөөн хатгах ажиллагаа явуулжээ. Зүүнгарын 2000 цэрэг Хүрээт даваанд урьдчилан хүрч очоод Тасархай баатар гэдэг хүнийг манжийн цэрэгт зориудаар олзлуулав. Тасархай баатар нь урьдаар хуурмаг мэдээ дамжуулж манжийг төөрөгдүүлэх зорилготой хуурмагаар олзлогдсон байна. Зүүнгарын цэрэг Хүрээт ууланд биш Хир ууланд ирсэн гэж худал мэдүүлжээ.

Манжийн 20000 цэрэг Хир уул хүртэл довтолсон боловч замд нь хэн ч тааралдсангүй Бүрдэн сайд хууртагдсандаа хорсож уур бухимдалтайгаар цэргээ гэдрэг татаж явтал Бархаа тэргүүтэй ойрадын 23 цэрэг бас л хуурмагаар олзлогдож Ойрадын 2000 цэрэг Богдын даваанд ирэх ёстой ирсэнгүй гэж мэдүүлжээ. Манж амбан Бүрдэн бага зэрэг тайвширч 4000 цэргийг толгойн анги болгон Богдын даваа руу илгээгээд өөрөө 7000 цэрэгтэйгээ араас нь хөдөлжээ.

Манжийн 4000 цэрэг Хүрээтийн даваанд хүртэл ойрадын 2000 цэрэг цааш зугтаасан дүр үзүүлэн Богдын даваа тийш оджээ. Энэ нь манж нарт олзлогдсон мэдээтэй таарч байсан тул цааш их бахдалтай давшжээ.

Манжийн амбан сайд Бүрдэн их цэргээ дагуулан сүр бараатайгаар урагшлан явсаар 1732-6-19-нд Богдын даваанд хүрч буудалласан байна. Маргааш өглөө нь /6-20/ сэртэл Ойрадын тоо томшгүй их цэрэг Манжийн цэргийг бүслэн хаасан байжээ. Ийнхүү Ойрадын отолтод манж цэрэг өөрөө гүйн орж ирсэн хэрэг болжээ. Ойрадын цэргүүд өглөөнөөс үд болтол маш хүчтэй довтолгоон хийснээр Манжийн цэрэг маш их хохирол хүлээж Бүрдэн сайд үлдэгдэл цэргээ авч зугатаагаад Хотон нуурт ирж түр амсхийсэн байна.

1732-6-21-ний үүрээр Ойрадын цэрэг нэхэн хөөж ирээд Манжийн амбан сайд Бүрдэнгийн үлдэгдэл цэргийг тал талаас нь дайран орж бүслэн хиар цохижээ. Хотон нуурын дайнаар манжийн цэрэг түүхэнд байгаагүй их хохирол амсаж Ховдын зүгт зугтаах замдаа бас л Ойрадын цэрэгт хиар хядуулсаар очжээ. Бүрдэн сайд Ховд хотод ердөө 2000 цэрэгтэй очсон гэж сурвалжид тэмдэглэгджээ.

Манжийн цэргээс дайны талбарт 7000 цэргээ алдаж 5000 цэргээ олзлуулж бас хэдэн зуун цэрэг сарнин алга болжээ.

Энэ мэдээг сонсоод манжийн Найралт төв хаан цус харван алдталаа уурлаж хилэгнэж байжээ.

Харин Ойрадын баатар дайчид цог зальтайгаар ялалтын тугаа өргөсөөр Галданцэрэн хаандаа хүрч очсон юм.

Эх сурвалж: Ч.Далай Ойрад Монголын түүх 202 талд.

Share296Tweet170

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds