• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, May 18, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Дэлхийн 1-р дайнд тулалдсан цор ганц эмэгтэй цэрэг

Дэлхийн 1-р дайнд тулалдсан цор ганц эмэгтэй цэрэг

1

Дэлхийн 1-р дайнд тулалдсан цор ганц эмэгтэй цэргийг Flora Sandes гэх бөгөөд тэрээр тун эрэлхэг, зоригтойгоор тулалдаж чадсан тул Сербийн цэргийн дээд одон медалиар шагнагдаж байсан түүхтэй. Sandes чухамдаа бол дайн болохоос өмнө сайн дураараа Сербийн эмнэлгийн сайн үйлсийн ажилтан болохоор тус улсыг зорьсон байдаг. Дэлхийн нэгдүгээр дайн гэнэт эхлэн Австри-Унгарын эзэнт гүрэн Сербитэй байлдах үед бүсгүй сайн дураараа Сербийн армид элссэн аж.

You might also like

Хөлбөмбөгөөс болж хоёр улс дайн зарласан нь

Төмөр хааны хараал

1891 оны эмгэнэлт явдал

2

Тулаан эхлэн үед бүсгүй ахлагч цолтой байсан бол дайн дууссаны дараа Sandes ахмад цолтой болж нийт 7 удаа медалиар шагнуулсан юм. 1876 оны 1-р сарын 22-ны өдөр Их Британы Yorkshire-ын ойролцоо хөдөө аралд айлын эрх бага охин болж төрсөн түүнийг хэзээ ч дайчин болно гэж хэн ч төсөөлж байгаагүй биз. Хэдийн охин хүүхэд байсан ч тэрээр өөрийгөө үргэлж эрэгтэй хүүхэд байсан ч болоосой хэмээн мөрөөдөж эрэгтэй хүүхдүүдийн хийдэг зүйлс болох буугаар буудах, морь унах зэргийг чөлөөт цагаараа хийсээр хүн болсон нэгэн.

3

18 нас хүрэх үедээ бүсгүй машин сонирхож эхэлсэн байдаг бөгөөд хуучин Франц машин унаж уралдааны тэмцээнүүдэд оролцдог байжээ. Гэвч хожим эмнэлгийн ажил, тэр дундаа сувилахуйн ажил түүнд тун ч их таалагдсан тул сайн дураараа сувилагч болсон байдаг. Тэрээр дайны эхний саруудад Сербийн армийн цэргийн эмнэлэгт ажиллаж байсан бөгөөд  Kragujevac гэх тосгонд байсан байна. Тухайн тосгоныг Австри-Унгарын арми эзлэхээр улайрч байсан бөгөөд Сербийн цэргүүд маш их гарз хохирлоор уг тосгоныг хамгаалж байгааг хараад зүгээр сууж чадалгүй эмнэлгээс гарч цэрэгт элссэн аж.

4

Тэрээр тулалдаж явах үедээ гар бөмбөгөнд өртөж шархдаж, өлсөж модны үндэс идэх гэх мэт бүхий л зүйлсийг үзсэн бөгөөд “Сербийн армид алба хааж буй Англи бүсгүй” хэмээх ном бичсэн бөгөөд уг номын ихэнх хэсгийг Сербийн армид тулалдаж явах үедээ бичсэн байдаг. Харин дайны дараа тус номоо ашиглан Серби улсад хандив цуглуулах ажлаа эхлүүлсэн түүхтэй. Бүсгүй 1922 онд армиас сайн дураараа халагдсан юм.

 

Share299Tweet155

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In