Тэрээр Мексикийн хамгийн ядуу иргэд амьдардаг Tarahumara гэх нутгийн эмэгтэй аж. Тус бүс нутаг нь Испаничуудын колоничлолын өмнөх үед амьдарч байгаад Испаны байлдан эзлэгч Франциско Писаррогийн устгасан Индиан соёл иргэншлийн үлдэц болсон хүмүүсийн нутаг юм. Сүүлд хийсэн хүн амын судалгаагаар 80 мянга орчим уугуул иргэд амьдардаг гэх боловч угаас ядуу Мексик улсын хамгийн ядуу бүс нутаг гэдгээрээ алдартай гэнэ.
Тэгвэл саяхан буюу 2018 оны 4-р сарын 29-ны өдөр дэлхийн 12 улсаас 500 гаруй тамирчин цуглаж 50 км-ын зайтай гүйлтийн тэмцээн Мексик улсад зохион байгуулагдсан бөгөөд тус тэмцээнд хамгийн хачирхалтай нь Мексикийн tarahumara нутгийн Индиан бүсгүй болох Maria Lorena Ramirez түрүүлж нэгдүгээр байр эзэлсэн байна. Гэхдээ тэрээр зүгээр л уралдаад түрүүлсэн бол энэ бүхэн ингэтлээ шуугиан тарихгүй байсан юм. Бүсгүй 50 км замыг ямар ч зориулалтын хувцасгүй, өөрөөр хэлбэл цор ганцаар сандалтай гүйсээр тэргүүн байранд орсон аж.
Шагнал болгож 320 доллар авсан бөгөөд бүсгүй олон зуун мэргэжлийн хувцастай тамирчдыг хэрхэн ардаа хаяж чадсаныг одоо хүртэл дэлхийн хэвлэлүүд гайхан бичсээр байна. Зарим эх сурвалжууд хэлэхдээ түүнийг Мексикийн хөдөө тал нутгаар өдөр бүр 10-15 км сандалтайгаа хонь хариулж явсаар уг чадварыг эзэмшсэн хэмээн хэлж байгаа юм. Түүнчлэн бүсгүй дөнгөж 22 настай бөгөөд Мексик болон АНУ-ын үндэсний марафоны холбоод уг бүсгүйг хэдийнээ хараандаа авч эхэлсэн гэнэ.