• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Монгол цэргийн түүхэн дэх хамгийн аугаа ялалтын нэг

Алтан ордны улсын түүх судлаач доктор (Ph.D) Т.Сүхбаатар

Монголчуудын өрнө зүгт хийсэн аян дайны үед болсон нэгэн гайхамшигт ялалт бол өнөөгийн Турк улсын нутагт 1243 оны 6 дугаар сард болсон Касе-Дагийн тулалдаан юм. Тэнд Монголын эзэнт гүрний түмтүүд бага Ази дахь (өнөөгийн Туркийн нутаг Анатолийн газар нутаг ч гэх нь бий) Никейнэзэнт гүрэн Румийнсултант улс Трапезудын эзэнт гүрнүүдийн хамтарсан холбоотны армитай Туркийн төв хэсгийн Кёсе-даге уулын хавцал орчимд тулгарсан байна. Түүхэнд Хоседаг Кёсе-даг Армен хэлээр Ch’man-katuk гэх мэтээр олон янзаар нэрлэдэг.

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

XIII зууны бага Ази дахь эзэнт гүрнүүд

Монголын эзэнт гүрний их хаан Өгэдэй өрнө зүгийг эзлэх аян дайныхаа төлөвлөгөөнд бага Азийг онилоод байжээ. Түүний төлөвлөгөөнд Зүүн хойд Ази Ойрхи дорнод Европ өмнөд Хятад багтаж байсан гэх бөгөөд харин бага Ази байсан эсэх нь яг тодорхойгүй ч хожим болж өнгөрсөн дайны үйл явцаас үзэхэд Бат хаан Сүбээдэй тэргүүтэй хан хөвгүүдийн хамт Европоор дамжин бага Ази хүрэх Өмнөд хэсгээр сөнөд аймгийн Чормуган бэсүд Байжугийн хамт Кавказаар дамжин бага Ази цаашлаад Европт хүрч Бат тэргүүтэй хан хөвгүүдтэй уулзах ерөнхий төлөвлөгөөтэй байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы цэргүүд хойд төв өмнөд гэсэн фронтоор бага Ази руу нөгөө хэсэг нь хойд Африкаар дайран бага Ази руу нэвтрэн уулзах төлөвлөгөөтэй байсантай яг адилхан харагдаж байгаа юм.

Нөгөө талаар Европ дахь Монголын армид өмнө талаас нь бага Ази дахь загалмайтны VI аян дайнд оролцсон Европын томоохон арми Иерусалимаас ирж аюул учруулж болзошгүй байсан тул Чормуган Байжу нар аюулгүй байдлыг хангахаас өөр аргагүй байсан юм.

Бат хаан тэргүүтэй хан хөвгүүд 1236 онд Ижил мөрний Булгарт нэвтрэн орох үед зэрэгцэн Чормуган Байжу нар өөрсдийн цэргийг толгойлон Кавказ тийш хөлгийн жолоог залжээ.

Гэхдээ бага Ази руу хийсэн аян дайны цэргийн ерөнхий удирдлага Батын мэдэлд байж тэрээр байлдааны төлөвлөгөөгөө үүнтэй уялдуулан зохицуулсан байна.

Румийн султант улс руу 1231—1232 онд Монголын алгинч цэргүүд анхлан нэвтрэн нутгийн иргэд болон худалдаачид улс төрийн байдал дотоод зөрчил мөн байлдааны бэлтгэл ажил ар талын хангалтыг хийж багахан хэмжээний тулалдаан хийж дайсныхаа санаа бодол цэргийн хүчин чадлыг нь судлан тагнуулын үйл ажиллагаа явуулжээ. Чормуган ноён урьд авсан шархны улмаас сонсголгүй болж улмаар насан эцэс болсон тул цэргийн ерөнхий удирдлага Байжуд шилжсэн байна.

Байжу Ази руу нэвтрэх үед Рүмийн султан Кей Кубад I энхийн гэрээ байгуулж Монголын засаглалыг хүлээн зөвшөөрсөн юм. I Кей Кубад нас барсны дараа Румийн султанаар II Кей Хосров өргөмжлөгдсөн бөгөөд дотоод улс төрийн зөрчилтэй байсан ч тэрбээр Монголын засаглалыг эсэргүүцсэн учир дайралт үргэлжилж 1242 оны сүүлчээр Эрзерум хотыг хоёр сар бүсэлсний эцэст буулгаж авчээ.

Эрзерумыг унасны дараа султан II Кей Хосров цэргээ дахин шинээр эмхлэн зохион байгуулж Монголын цэргийг Каседегийн дэргэд тосон байлдахаар болжээ. Түүнтэй Румийн султант улс Трапезудын үлдэгдэл цэргүүд Абхазын хан хүү Дардин Шервашидзе ба Армений хаан Ван Ионна Кипр Бонифация Гэнуя Никейн улсууд оролцжээ. Холбоотны цэргийг II Кей Хосров удирдсан бөгөөд түүний удирдлагад дор хаяж сайтар бэлтгэгдэж зэвсэглэсэн 70-80 мянган цэрэг байжээ. Харин Монголчууд 2-3 түм буюу 20-30 мянга орчим л цэрэгтэй байжээ.

Зарим эх сурвалжууд холбоотны армийг 400 мянга (Гүржийн он тооллын бичигт) 200 мянга 160 мянгагэж харилцан адилгүй тэмдэглэжээ. Хамгийн бодит тоо нь Ибн Бибийнгаргасан 70 мянгагэдэг тоог судлаачид авч үздэг. Ялагдсан тал өөрсдийн цэргийн тоог дарсан ч байж магадгүй. Харин Монголын цэргийн тоог 30-40 мянгагэж үзжээ. Байжу 2 түм буюу 20 мянга орчим Монгол цэрэгтэй байсан байх магадлалтай. Тэд бол түмтийн ноёд байсан тийм дээ ч тус тусдаа нэг түмт захирах эрхтэй байсан. Харин эзлэгдсэн улс орноос Хашарцэрэг дайчлан татах замаар бас дахин нэг түмт бүрдүүлсэн байх ёстой. Ингээд Монголын нийт цэрэг 3 түм буюу 30 орчим мянга болжээ.

Хоёр тал 1243 оны 6 дугаар сарын сүүлчээр (6 дугаар сарын 26 эсвэл 7 сарын 1) зүүн хойд Сиваса ба Эрзинжана хооронд Каседагын хавцалд тулгарчээ. Дайсны давуу хүчтэй тулгарсан Монголчууд өдөж хөдөлгөх нохой хэрэл хэрэхтактик хэрэглэн дайснаа араасаа дагуулан отоонд нуугдаж байсан цэргүүд дээрээ аваачин хүрээ урихтуламд бүгээндоруулан гэдрэг эргэж довтлон холбоотны армийн баруун жигүүрт Цүүц хатгалдаанаар хатгалдах цөмөрч тулалдах тактик хэрэглэн хүнд цохилт өгч нэхэн байлдах аргаар бут цохисон байна. II Кей Хосров олзлогдохоос эмээн цэргээ авч зугтсан бөгөөд Монголчууд араас нь хөөн устгаж цэргийн хүрээг нь тонон дээрэмдсэн байна. Монголчууд султаны асар олон майхан асар мөн арслангийн дүрст тугийг нь олзлон авчээ. Монголын цэрэг энэ эрчээрээ цааш давшин Сивас болон Тюрике хотуудыг эзлэн авсан байна. Үй олон мусульманчуудыг алж устгасан гэдэг ч яг таг нотлох баримт үлдээгүй юм. Харин эзлэн авсан нь л үнэн.

Энэ талаар Арабын XV зууны түүхч Бадр ад-Дин аль-Айни дараах түүхийг өгүүлжээ. 641 онд татарууд (1243 оны 6-р сарын 21-1244 оны 6-р сарын 8) Ала ад-Дин Кэй Кобадын хөвгүүн Румийн эзэн Гияс ад-Дин Кэй Хосругийн газар оронд цөмрөн оров… Татаруудыг Зүчи хааны хүү Батын зүгээс тэдний нэр алдартай хүмүүсийн нэг Байжу нэрт толгойлжээ.

Ялагдсан II Кей Хосров өөрийн холбоотон Латины эзэнт гүрний хаан II Балдуином Никейн эзэн хаан III Иоанном нарт элч илгээн дахин Монголчуудын эсрэг тэмцэхийг уриалсан ч Европ болон Каседег дахь гайхамшигт ялалтын суу алдраас айж хөдлөөгүй юм.

Ямар ч хүчгүй болсон II Кей Хосров аргагүйн эрхэнд Байжу ноёноор дамжуулан энх тайвны хэлэлцээ хийж Монголын эзэнт гүрний хаанд жил бүр 12 сая гиперперонмөнгөн зоос 500 ширхэг боодол торго 500 тэмээ 5000 хониоралба барихаар болсон байна. II Кей Хосров мөн Байжу болон Бат хааны хоорондох зөрчлийг ашиглан Бат хаанд дагаар орсноо хүлээн зөвшөөрч бэлэг сэлт давхар явуулсан нь хожим Бат болон Байжу нарын зөрчлийн эхийг тавьсан юм. Энэ бол тусдаа түүх учир хожим дараа дэлгэрэнгүй өгүүлнэ.

Каседагын тулалдааны дараа Трапезудын болон Армены улсууд Монголын харьяанд орж Румийн султант улс задрах шатандаа орж Монголчуудын захиргаанд 100 гаруй жил оршжээ. Армений хан I Хетум үүнийг сэрэмжлүүлэг гэж үзэн Монголчуудад захирагдахаа мэдэгдэн хараат улс болжээ.

Энэ тулалдаан бол Монгол цэргийн түүхэн дэх хамгийн аугаа алдартай мөн хэн бүхний төдийлөн мэдээд байдаггүй түүхэн үйл явдал билээ. Өнөөгийн Туркуудын өвөг дээдсийг нутаг дээр нь бут цохисон түүхэн үйл явдал бол Монголчуудын үндэсний бахархал мөн юм.

Share317Tweet162

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds