YouTube дэх британийн ElderFox Documentaries суваг Ангараг гаригийн тухай 10 минутын баримтат кино бүтээжээ. НАСА-гийн гурван ч Марс дээр явагчаас ирүүлсэн гэрэл зургуудыг эвлүүлсэн юм. Ингээд түүхэнд байгаагүй өндөр чанартай Улаан нүдэн гаригийн тухай богино хэмжээний баримтат кино үзэгч олны хүртээл болжээ. Ангараг гаригийн тухай илүү ихийг мэдэх боломж бидэнд ирлээ.
Энэ зургийг бид Ангараг гаригийн тухай баримтат киноны хэсгээс авсан юм
Баримтат киног YouTube дэх ElderFox Documentaries суваг бүтээсэн бөгөөд Ангараг дээр явагч Спирит, Кьюриосити болон Оппортьюнити-гээс НАСА-д ирүүлсэн гэрэл зургуудыг эвлүүлэн бүтээжээ.
Бичлэг нь Ангараг дээр явагчийн авсан панорамаас бүрдэнэ. Гэхдээ зургийн чанарыг 4К хүртэл нэмсэн юм
Учир юунд оршино вэ гэхээр Ангараг гаригаас ирж байгаа мэдээллийн хурд маш бага буюу секундэд 32 килобайт. Хэдий Ангараг дээр явагчид өндөр чанартай камер суурилуулсан байгаа ч тэдний авсан гэрэл зураг нь нааш илгээгдэхдээ багцалсан форматаар ирдэг. Эс бөгөөс илгээхэд маш их хугацаа орох юм. Яагаад гэвэл хэдэн сая гэрэл зураг дарж байгаа төхөөрөмж шүү дээ.
10 минутын энэхүү баримтат кинонд зориулж гэрэл зургуудыг дахин боловсруулжээ. Кино бүтээгчдийн тоглоом шоглоомоор хэлснээр (эсвэл үнэнээ ч хэлсэн байж мэднэ) бол тэдний компьютер эвдэрч байжээ, тэгэхээр ямар их хүнд ажил байсан нь тодорхой.
Улаан нүдэн гаригаас ирүүлсэн зургуудын зарим нэгийг зориуд гажуудуулсан
Та эргэлзээ төрүүлсэн цайвар тэнгэр байгааг анзаарсан биз ээ, уг нь бол Ангараг гаригийнх улаан байх ёстой. Бүх гэрэл зургуудыг хэсэгчлэн зориудаар буджээ. Геологичдод гаригийн гадаргууг ялгаж харахад амар байлгах үүднээс ийм өөрчлөлт хийсэн байна.
Мөн Ангараг дээр явагч Кьюриосити-гээс ирүүлсэн гэрэл зураг дээр ч тодорхой харагддаг. Улаан нүдэн гариг дээр хийсэн 7 жилийн судалгааны ажлаа дүгнэж эдгээр гэрэл зургуудыг энэ оны эхээр олон нийтэд сонирхуулсан юм.
Өнгийн ийм гамма нь Улаан нүдэн гаригийг Дэлхийд ойртуулж харагдуулдаг, гэхдээ өөрийн онцлогийг нь алдагдуулахгүй
Бичлэг гэхээсээ илүүтэй слайд-шоу гэмээр уг баримтат кино нь Улаан нүдэн гаригийн уур амьсгалыг бодитоор харуулж чаджээ. Ангараг гариг дээр салхи нь сул тул ямар нэгэн хөдөлгөөн бараг байхгүй, ус, амьдрал байхгүй гариг шүү дээ.