• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Хүүхдэдээ хэлж болохгүй 12 үг хэллэг

Хүүхдэдээ хэлж болохгүй 12 үг хэллэг

Олон хүн үгний хүч нөлөөг бүрэн гүйцэд ойлгодоггүй бөгөөд санаандгүй хэлсэн үг нь хүний амьдралыг тэр чигээр нь өөрчилж ч болох юм. Ялангуяа энэ нь хүүхдүүдэд маш их хамаатай бөгөөд тэд том хүний хэлсэн, ярьсан болгоныг өөртөө шингээн авдаг байна.

Ингээд хүүхдэдээ хэлж болохгүй 12 үг хэллэг:

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

1. Би энэ бүгдийг аавд чинь хэлнэ дээ

Хүүхэд юу гэж сонсдог: Аав бид хоёр чинь нэг талынхан бөгөөд нэгэнт би чамд гомдсон учир аав чинь ч бас тэгж таарна.

Үр дагавар: Аав нь ээжийг нь үг дуугүй дэмждэг юм бол хүүхдийн тайлбарыг хэн ч тоож сонсохгүй, аав ээж хоёул хүүхдийн эсрэг байх юм байна гэж хүүхэд бодно. Ийм байдлаар ганцаардал, бусдад үл итгэх байдал, зан чанар бий болдог байна.

Зөвлөгөө: Хэрвээ аавд нь ямар нэг мэдээлэл хүргэх хэрэгтэй болсон бол эхлээд хүүхэд энэ тухай өөрөө аавдаа хэлэхэд бэлэн эсэхийг нь асуу. Буруугаа үнэн санаанаасаа хүлээж, гэмшиж сурахад нь туслах хэрэгтэй.

2. Чиний юм гэж юу ч байхгүй, эднийг бүгдийг нь бид худалдаж авсан

Хүүхэд юу гэж сонсдог: Чиний хайртай бамбарууш ч гэсэн чинийх биш, бид хэзээ ч тэрийг чинь буцаагаад авч чадна.

Үр дагавар: Хайртай дуртай юм нь барьцааны зүйл болж хувирах бөгөөд иймэрхүү барьцааны дараа хүүхдүүд энэ дэлхий дээр материаллаг зүйл хамгийн чухал юм байдаг байх нь гэж ойлгодог.

Зөвлөгөө: Хүмүүжлийн хамгийн чухал үе бол хүүхдийг хайрлаж, түүнийгээ мэдрүүлж, бас хэн ч хүүхдийн сэтгэл санааг тоглоом зэрэг хамгийн хайртай юмаар нь, барьцаалах замаар удирдаж байж болохгүй гэдгийг хүүхдэд ойлгуулах хэрэгтэй.

3. Чи намайг цус харвуулах нь

Хүүхэд юу гэж сонсдог: Хэрвээ эцэг эхэд маань ямар нэг муу зүйл тохиолдвол буруутан нь би болох юм байна.

Үр дагавар: Хүүхэд оршин байгаа нь чухам эцэг эхийн ач учраас эцэг эхийн үгнээс зөрөх нь хүний ачийг хариулахгүй байгаа хэрэг, доромжлол гэж зарим эцэг эх үнэнээсээ боддог. Ийм байдлаар хүүхэд өөртөө итгэлгүй болдог байна.

Зөвлөгөө: Чи намайг цус харвуулах нь гэсэн үгийг март, Чамаас болж толгой өвдөж байна, Чи намайг аавтайгаа цуг булшлах нь гэх мэтийн үгийг ч бас март. Иймэрхүү аймшигтай үгний оронд учир байдлыг тайлбарлаж ойлгуулан, өөрийн хүсэж байгаа зүйлээ ойлгуулж хэл.

4. Ийм амьтныг хэн нь тоож эхнэрээ болгох вэ дээ?

Хүүхэд юу гэж сонсдог: Чи хэнд ч хэрэггүй хүн.

Үр дагавар: Ээж эмээ нарын иймэрхүү зөгнөл нь хүүхэд ирээдүйгээсээ айх, өөртөө итгэлгүй болох нэг шалтгаан болдог ба хамгийн ойрын хүмүүс нь ингэж бодож байгаа учир тэгж л таарах нь гэсэн ойлголттой болно.

Зөвлөгөө: Хүүхдийн зан аашинд илүү анхаарал хандуулах болохоос гадаад төрхөнд (энэ төрх цаашид олон удаа өөрчлөгдөнө) анхааралгүй байж харин хүүхдийн хэлж байгаа зүйлд ач холбогдол өгөх хэрэгтэй.

5. Алив би өөрөө хийе. Чи жаахан болохоор чадахгүй

Хүүхэд юу гэж сонсдог: Хичээж зүтгэх хэрэггүй, тэртээ тэргүй чи чадахгүй.

Үр дагавар: Ийм халамжаар та хүүхдийн зүтгэл, шинэ юм мэдэх гэсэн эрмэлзлийг нь үгүй болгоно. Хүүхэд том болох үед өөрөө бие даах чадваргүй, өөрийн ганц мэддэг зүйл нь өөрөө юу ч хийж чадахгүй хүн гэсэн ойлголттой болох билээ.

Зөвлөгөө: Хүүхэд гэр бүлдээ ямар үүрэг гүйцэтгэж байгаагаа мэддэг болох нь түүнийг цаашид бие дааж сурах, юуг сайн сайн хийж чаддаг талаараа мэдэхэд нь тустай. Үүний тулд дадлага хэрэгтэй бөгөөд хэрвээ та тэвчиж, хүүхэд биелүүлж чадах дасгал бодож олж хүүхдээрээ хийлгэж сургавал энэ нь хүүхдэд хэрэгтэй юм.

6. Яагаад 12 оноо авах ёстой байхад 10 оноо авсан гэж

Хүүхэд юу гэж сонсдог: Чи миний бодсон хэмжээнд хүрэхгүй хүн байна. Хэрвээ олигтой байсан бол 12 оноо авах л байсан.

Үр дагавар: Томчууд хүүхэд байх гэдэг нь юу болохыг амархан мартдаг бөгөөд хүүхдэд ямар нэг бэрхшээл бий болох шалтгаан байхгүй гэж үнэн санаанаасаа бодож эхэлдэг. Гэтэл хүүхэд олон янзын шалтгаанаар янз бүрийн стресст орох учир байдлыг хүндрүүлж хэрэггүй юм.

Зөвлөгөө: Хүүхдээс тухайн өдөр ямархуу болж өнгөрсөн, ямар нэг хэцүү зүйл тулгарсан эсэхийг асууж ярилцан, хүүхдийг тухайн бэрхшээлийг давах чиглэл рүү яриагаа хандуулах хэрэгтэй.

7. Үгээр хэлээд ойлгохгүй байна уу?

Хүүхэд юу гэж сонсдог: Би хүчтэй учир миний л зөв

Үр дагавар: Хэрвээ та сүрдүүлсэн зүйлээ бодит ажил болгохгүй бол элдэв айлгах гэсэн үгийг тань хүүхэд удахгүй тоохоо болино. Харин ажил хэрэг болгож байна гээд гар хүрч эхэлбэл хүүхдийн эрүүл мэнд, толгойн өвчин, нуруу өвдөх, астма, архаг ядаргаа, депресс гээд янз бүрийн олон өвчин бий болоход гайхах хэрэггүй.

Зөвлөгөө: Харилцан итгэлцсэн, нээлттэй яриагаар та айлгаж сүрдүүлэхээс хамаагүй илүү үр дүнд хүрэх болно шүү.

8. Чиний юу хүсэж, юу хүсэхгүй байгаа чинь надад огт хамаагүй

Хүүхэд юу гэж сонсдог: Чиний бодол хүсэл болон чи өөрөө хэнд ч хэрэггүй, сонирхолгүй зүйл.

Үр дагавар: Хүүхдэд хэдий чинээ их дарамт ирнэ хүүхэд төдий чинээгээр эсэргүүцэж эхэлнэ.

Зөвлөгөө: Та юу хүсэж байгаагаа, яагаад ингэж байгаагаа хүүхдэдээ байнга тайлбарлаж өгч бай. Хүүхэдтэй ам хэлээ ололцох нь тийм ч хэцүү зүйл биш учир аль болох илэн далангүй байгаарай.

9. Битгий зохиогоод бай!

Хүүхэд юу гэж сонсдог: Чиний хэрэг надад хамаагүй, Чамд итгэхгүй байна.

Үр дагавар: Та хүүхдийн айдсыг үл тоолоо гээд бэрхшээлийг шийдэхгүй. Ямар ч сэтгэл хөдлөлд нь (хоосон байсан ч хамаагүй) бодит мэт хандаж байхгүй бол дээрх үгийг хэлснээр та хүүхэд үнэн сэтгэлээ, хүсэл бодлоо нээж, хэлж чадахгүй байдалд хүргэнэ.

Зөвлөгөө: Хамгийн аймшигтай мангасын учрыг хүүхэдтэйгээ хамтран олж, ямар ч үед чамтай хамт байх болно гэдэгт итгүүл.

10. Намайг битгий шившиг болго

Хүүхэд юу гэж сонсдог: Чи муу хүүхэд.

Үр дагавар: Хүүхдийн дутагдалтай талын тухай дурьдахдаа хүүхэд нь эцэг эхийгээ дуурайдаг гэдгийг санахад илүүдэхгүй.

Зөвлөгөө: Өөрөө үлгэр жишээ болж сайн сайхан зүйл хий. Та хөршүүдтэйгээ мэндэлж, хогоо хогийн саванд хаядаг, бусдад анхаарал халамжтай байдаг бол хүүхэд ч гэсэн таныг дууриах болно.

11. Идэж дуустлаа тоглохгүй шүү

Хүүхэд юу гэж сонсдог: Бүх зүйл төлбөртэй.

Үр дагавар: Ийм арга нь тодорхой хугацаанд ажиллаад удалгүй хүүхэд тантай юм болгоныг аливаа зүйлээр наймаалцаж эхэлнэ: шинэ компьютер авч өгвөл энэ улиралд сайн дүнтэй байна, тоглоом авч өгвөл нохойгоо хоёр цаг авч гарна гэх мэтээр.

Зөвлөгөө: Өөрийн хүсэл бодлоо, яагаад ингэж бодож байгаа зэргээ тайлбарлаж өг. Аль болох хүүхдийнхээ үйл хөдлөлийг худалдаж авахгүй байх хэрэгтэй бөгөөд үгүй бол нэгэн цагт та хүүхдээ хяналтаасаа алдах болно.

12. Амаа тат

Хүүхэд юу гэж сонсдог: Би чамд хайргүй

Үр дагавар: хэлсэн бүдүүлэг үг болгоны чинь хариу хэзээ нэгэн цагт эргэн ирэх ба харин тэр цагт танд л хэцүү байх болно. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ бүдүүлэг ааш, аав ээжийгээ үл ойшоон харьцаж байгаад үнэн голоосоо гайхаж гомддог боловч тэд өөрсдөө хүүхдээ бага байхад нь ямар ч хүндэтгэлгүй харьцаж байснаа мартсан байдаг.

Зөвлөгөө: Хүүхэдтэй ярилцахын өмнө эхлээд өөртөө зарим асуултыг тавих хэрэгтэй: яагаад хүүхдийн үйл хөдлөл таны дургүйг хүргэж байна вэ? Магадгүй гол асуудал таны муу муухай бодол, орчин нөхцлөөс болсон байж болох бөгөөд хүүхдэд харин үүнийг тохох хэрэггүй юм.

Share279Tweet175

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds