Хятад улс хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд маш их хувь нэмэр оруулсан. Жишээ нь цаас, луужин, дарь бас ном хэвлэл гээд дурдахад мөд дуусахгүй. Гэвч хятадуудын орчин үеийн бүтээлүүд болгоомжлол үүсгэж байгаа нь даанч харамсалтай.
Бид өдөр болгон хятадын ямар нэгэн хуурамч бараатай тулгарч байдаг. Брэнд бараа бүтээгдэхүүнийг дуурайлгаж хийдэг мастерууд одоо бүр хоол хүнсэнд хошуу дүрж эхэллээ.
Хятадаас орж ирсэн бараа бүтээгдэхүүн
Бүрэн болоогүй хоол хүнсийг тэд “худалдаа”-ны өнгө төрхтэй болгож байна. Тэд хүнсний бүтээгдэхүүнийг будна, лаагаар өнгөлнө, дотор нь төрөл бүрийн бодис шахна, даавар болон химийн бодисоор бордоно.
Хятадын хүнсний үйлдвэрийн нэгэн ажилтан бүрэн боловсроогүй жимсийг будгаар хэрхэн өөрчилж байгаа бичлэгийг тавьж олон хүнийг айдаст автуулсан.
Бичлэгийн эхний хэсэгт хайрцаг бөөрөлзгөнөтэй эмэгтэйг харна. Жимсгэнэ бүрэн болоогүй ногооноороо. Эмэгтэй химийн бодис дээрээс нь асгаад л жимсгэнэ нүдэн дээр улаан болж байгааг та анзаарсан биз. Ийм шат дамжлагаар орсон жимсгэнэ хүний эрүүл мэндэд шим тэжээлээ өгнө гэдэгт найдах ямар ч хэрэггүй.
Хятад дэлхийн олон улсад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг томоохон экспортлогч. Гэтэл тэр бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд хор уршиг л тарихаар байна. Тийм ч учраас хар жагсаалтад нэн даруй оруулах нь зүйн хэрэг.
Хятадад мөн цагаан будааг дуурайлгаж хуурамчаар хийдэг. Солонгосын The Korea Times сонин хиймэл будааг төмсний гурил болон хуванцраар хийдэг болохыг олж илрүүлсэн юм. “Будаа”- нд жинхэнэ үнэр оруулахын тулд хиймэл үнэртүүлэгчтэй ууранд хэсэг боловсруулдаг ажээ.
Хуванцраар хийсэн хиймэл будааг жинхэнэ байгалийн будаанаас ялгах маш энгийн арга бий. Хуванцар будаа усанд хөвнө. Гал дээр шарахад химийн хурц эвгүй үнэр ялгаруулдаг. 2003 оноос хойш хятадын хиймэл бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тахианы аж ахуй эрхлэгчдийн ажлыг мөн булааж эхэлжээ. Тэд тахианы өндгийг ялгагдахын аргагүй үйлдвэрлэх болсон байна.
Ийм “өндөг”-ний хальсыг карбонат кальциар хийдэг бол өндөгний цагааныг төмсний гурил, резин мөн целлюзын коагулянтаар, шарынх нь оронд хүнсний будаг ашиглана. Хиймэл өндөг Хятадад өндөр орлоготой бизнест тооцогдож эхэллээ. Яагаад гэвэл өөрийн үндсэн өртөг нь худалдаалах үнийн 25%-ийг л эзэлнэ.
Хэдэн жилийн өмнө Хятадад мөн хиймэл ногоон вандуйг илрүүлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээнүүдэд вандуйг буцалгахад зөөлрөхгүй, чанаж байсан ус нь эвгүй ногоон өнгөтэй болж байсан гэжээ.
Хиймэл ногоон вандуйг ногоон өнгийн хүнсний будаг, шош болон метабисульфит натри (цайруулах зорилгоор ашигладаг химийн бодис)–гаар хийснийг тогтоосон юм. Уг химийн бодисыг хүнсний үйлдвэрлэлд хэрэглэхийг хориглосон байдаг. Уг бодис нь хорт хавдар үүсгэх томоохон эх сурвалж болохын зэрэгцээ бие махбодод кальцийн шимэгдэлтэд саад учруулдаг болохыг судалгаагаар батлагдсан.
Энэ бол Хятадын хиймлээр хийж буй хүнсний бүтээгдэхүүний өчүүхэн жишээ. Дараа удаа хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа савлагаан дээрх мэдээллийг нь сайтар уншиж танилцаж байхыг зөвлөе. Хиймэл бүтээгдэхүүн хэрэглэснээр та зөвхөн өөрийн эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй мөн ойр дотнын хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг ч давхар эрсдэлд оруулж байгааг бүү мартаарай.
Дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй байгаа сармисны 80%-ийг хятадынх эзэлж байгааг статистик тоо харуулна. Аливаа бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа жинхэнийг нь хуурамчаас ялгаж сурах хэрэгтэй. Гэм хоргүй гэмээр бүтээгдэхүүн эрүүл мэндэд хор уршигтай байгаад зогсохгүй бүр үхэлд ч хүргэх аюултай байдаг.