• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Эхнэрээ 40 жилийн турш олны нүднээс нуусан алдартан

Эхнэрээ 40 жилийн турш олны нүднээс нуусан алдартан

Жүжигчин, орлон тоглогч мөн продюсер Жеки Чаныг мэдэхгүй хүн гэж байхгүй болов уу. Өнөө цагийн бүхий л хүмүүс энэхүү авхаалж самбаатай, хөгжилтэй, чадварлаг залуугийн киног үзэж өсөн, түүнтэй адил болохыг хүсдэг байсан шүү дээ. Тэгвэл та бүхэн Жеки Чаны эхнэр ямар хүн байдаг тухай урьд өмнө нь бодож байв уу?

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Олон нийтийн сүлжээнд Жеки Чаны хүүхдүүдтэй холбоотой нэлээдгүй их шуугиан тарьсан мэдээллүүд байдаг. Эхлээд түүний хүү хар тамхитай холбогдсон бол дараа нь түүний охин өөрийн бэлгийн чиг хандлагыг зарлаж гэрээсээ зугтаж байсан билээ. Хүүхдүүд байгаа тул эхнэр байж л таараа, нэг бус олон ч эхнэр байж болох юм. Алдарт жүжигчин маань хууль ёсны нэг л эхнэртэй байсан бөгөөд түүнтэйгээ 40 жил хамт амьдарсан байна. Гэвч энэ бүх хугацаанд түүний эхнэр хөшигний цаана байсан гэж хэлж болно.

Тулаант киноны баатрын эхнэрийг Линь Фэнжяо гэдэг. Тэд 1982 онд буюу Жеки Чаныг аль хэдийнээ алдартай болсон байхад танилцаж байжээ. Линь өөрийн сонины газрын редактор найзынхаа ажил руу орох үед нь алдар нэрд хүрсэн залуухан Жеки Чан мөн ажлаар ирсэн байж таарчээ. Чаныг бүсгүйд анхны харцаар дурласан гэж ярьдаг бөгөөд Линь-тэй нэлээдгүй харьцаж үзээд өөрийн хувь заяа гэдэгт итгэлтэй болж байсан ажээ.

1983 онд тэд даруухан чимээгүй хуримаа хийжээ. Жеки Чан өөрийн эмэгтэй шүтэн бишрэгчдэд эхнэртэй гэдгээ мэдэгдэж нэр хүндээ унагаахыг хүсээгүй байна. Линьд толгойгоо алдталаа дурласан тул энэ нь түүнд ямар ч хамаагүй байжээ. 1984 онд хосуудын анхны хүүхэд болох Чан Жомин төрсөн бөгөөд тэрбээр том болоод өөрийнхөө нэрийг Жейси Чан болгон өөрчилсөн юм.

Хүүхэдтэй болсныг үл харгалзан Жеки Чан эхнэртэй гэдгээ нуусаар байжээ. Түүнийг олон эмэгтэйн хамтаар байхыг харж болох байсан түүний зүрх сэтгэл зөвхөн эхнэртээ л үнэнч хэвээр байсан юм.

Гэвч 1999 онд Жеки Чаныг нэгэн киноны зураг авалтын үеэр жүжигчин Элейн У Цили-тэй хэсэг хугацаанд холбоо үүсгэж охинтой (Этта У Чолинь) болсон тухай мэдээлэл цацагджээ. Хэдийгээр алдарт жүжигчин уг мэдээллийг эцсээ хүртэл няцаасан ч Линь түүнд итгээгүй байна.

Этта У Чжолинь болон Элейн У Цили нар

Түүний эхнэр хэдийгээр нөхрийнхөө үнэнч бус байдлыг уучилсан ч Жеки Чаныг амрагаасаа хүүхэдтэй болсноо хүлээн зөвшөөрч хүмүүсийг хуурахгүй байхыг шаардсан байна. Жеки Чан ч хэлсэн ёсоор нь болгосон ч сэтгүүлчидтэй хүүхдийнхээ талаар ярихаас эрс татгалзсан ажээ. Удалгүй жүжигчний ихээхэн мөнгийг сайн үйлсэд зориулах гэсэн шийдвэрт нь хүү нь дургүйцэн нэлээдгүй маргаан үүсэж байжээ.

Уг асуудлаас хэсэг хугацааны дараа Жеки Чаны хүү хууль бус бараа хадгалсан хэрэгт холбогдоход Чан хүүдээ туслахаас эрс татгалзсан байна. Нэгэн ярилцлагадаа тэрбээр хүүгээ юу хийж байгаагаа мэдэж байсан тул энэ Жейсид том сургамж болох болно хэмээн хэлсэн юм. Азаар уг асуудал эцэг хүү хоёрын харилцааг муутгалгүй учраа олох боломжийг нь олгосон аж. Линь Фэнцзяотэй харилцах харилцаанд ч мөн цаашид асуудал гараагүй ба тэд өдгөө аз жаргалтайгаар хамтдаа амьдарч байгаа юм.

Share351Tweet182

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds