• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Хүний үнэнч нөхөр Kostya

Хүний үнэнч нөхөр Kostya

1

1995 онд ОХУ-ын Samara мужийн ойролцоо автомашины үйлдвэрийн хурдны зам дээр залуу хосууд нохойтойгоо гурвуулаа аялж явсан боловч гэнэтийн авто тээврийн осол болж бүсгүй газар дээрээ амиа алджээ. Харин залуу нь эмнэлэгт хүргэгдэж амжсан боловч бие нь дийлэлгүй хэдхэн цагийн дараа хайрт бүсгүйнхээ араас нөгөө ертөнцийг зорьсон аж. Гэвч ослоос ганц амьтан амьд үлдсэн нь тэдний хайртай нохой байлаа. Уг нохойны нэрийг мэдэх ямар ч боломж байгаагүй тул хүмүүс түүнийг Kostya хэмээн нэрлэх болсон байна.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

2

Kostya Герман хоньч нохой байсан бөгөөд цагдаагийн газраас ор сураггүй зугтсан байдаг. Гэвч хэдхэн хоногийн дараа эргүүлийн цагдаа хурдны замаар явж байгааг замын хажууд зогсох Kostya-г олж харан таньж түүнийг авах гэсэн ч нохой зугтжээ. Хэд хоногийн дараа уг замаар дахиж явахад мөн л нөгөө нохой байсан байрандаа байсаар л байлаа. Удалгүй цагдаа уг газрыг ослын газар байсныг олж мэджээ. Ийнхүү хамт ажилладаг цагдаагийн албан хаагчиддаа хэлснээр тэд нар цөм очиж Kostya-г хараад барьж авах гэсэн ч тэднээс зугтаад байсан байна. Иймд түүнийг хүслээр нь байлгахаар шийдэж хоол хүнс өгөөд орхиж одсон байдаг.

3

Kostya олон жилийн турш жилийн 4 улирлыг зөвхөн замын хажууд өнгөрүүлсэн бөгөөд тэрээр хэнд ч итгэдэггүй байсан ч зөвхөн хоол өгөх гэсэн хүмүүст л ойртдог байжээ. Гэвч 2002 оны зуны нэгэн өдөр Kostya ор сураггүй алга болсон тул орон нутгийн цагдаа нар албан бусаар нохойг хайтал ой модон дунд жам ёсоороо амьсгал хураасан байдалтай олдсон түүхтэй. Kostya бүхэл бүтэн 7 жилийн турш зам дагуу эздээ хүлээн гашуудан зогссон нэгэн. Эцэст нь түүний цаг болж эздийнхээ араас энэ орчлонгоос явсан байна. Түүний үнэнч сэтгэл, эр зоригийг үнэлж 2003 оны 1-р сарын 1-ны өдөр Tolyatti хотод Kostya-ийн дурсгалын хөшөөг сүндэрлүүлсэн түүхтэй.

4

Share522Tweet152

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds