2009 онд үндэсний газар зүйн нийгэмлэгийн эрдэмтэн судлаачид нүүрсний тухай баримтат кино хийхээр Колумб улсад байрлах хуучин нүүрсний уурхайг зорьсон байдаг. Гэвч нүүрсний уурхайд очсоны дараа тэдний аялал санамсаргүй байдлаар өөр чиглэлд хазайсан байнга. Тэдний уурхайгаас олсон зүйл нь хүн төрөлхтний түүхэн дахь шинэ дээд амжилтыг тогтоогоод барахгүй, шинэ нээлтийг хийжээ. Тэд 58-60 сая жилийн өмнөхөд хамаарах аварга том могойн цогцос олсон байна.
Уг могой нь одоогийн байдлаар дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн том аварга могой юм. Могойны урт 12.8 метр бөгөөд нийт 1,135 кг жинтэй аж. Тус могой нь амьд ахуй цагтаа хүн шиг хэмжээтэй хөхтөн амьтан болон араатан амьтдаар хооллодог байсан нь түүнд хийсэн шинжилгээний үр дүнгээр гарчээ. Мөн зөвхөн нарийн ажиллагаатай химийн аргаар гаргаж авах боломжтой хорт бодисыг уг могойноос илрүүлсэн бөгөөд амьд амьтан уг бодисыг биенээсээ ялгаруулдаг тохиолдол өмнө нь огт гарч байгаагүй юм. Түүнчлэн түүний ходоодноос хэд хэдэн чулуужсан аварга яст мэлхийний хуяг, матрын чулуужсан аварга том соёо зэрэг илэрсэн нь яст мэлхий болон матрыг залгидаг байсан гэх таамгийг бий болгоод байна.
Тус могойг удаан хугацааны явцад судалсны үр дүнд өнгө болон биеийн ерөнхий бүтэц, загварыг гарган авч чадсан тул хүмүүст сонирхолтой байлгах үүднээс 2012 оны 3-р сарын 22-ны өдөр Titanoboa гэх аварга могойны хиймэл загварыг бүтээж New York хотын галт тэрэгний буудлын танхимд үзүүлэн болгон залсан байдаг.