• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Төмөр багтай хүний түүх

Төмөр багтай хүний түүх

1

Энэхүү түүх нь 350 гаруй жилийн өмнөхөд хамаарах бөгөөд бүхий л цаг үеийн олон олон зохиолч, кино бүтээгчдийн эрч хүч, урам зоригийг бадраасан гол сэдэв байсаар ирсэн түүхтэй. Бүр уг түүхээс сэдэвлэсэн Alexandre Dumas-ын бичсэн “Төмөр багтай хүн” гэх зохиол ч бий. Уг зохиолоос нь сэдэвлэж Leonardo DiCaprio-ын тоглосон киног ч та бүхэн үзэж байсан байж болох юм.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Тэгвэл түүхийн хувьд төмөр багтай хүн гэж ямартай ч байсан нь маргаангүй үнэн аж. Гагцхүү түүнийг чухам хэн байсан талаар түүхчид одоог хүртэл маргадаг байна. Зарим хэсэг нь түүнийг Францын эзэн хаан Louis XIV өөрөө хэмээн итгэдэг бол зарим нь бүр түүний төрсөн хүүг хэмээн боддог. Тэгвэл үлдсэн хэсэг нь Англи нутгаас ирсэн аль нэг язгууртан хэмээн таамаглах нь ч бий.

2

Учир нь Францын эзэн хаан Louis XIV-ын хаанчлалын үед төмөр багтай хүн гэх сэдэв анх хөндөгдсөн байдаг. Тэр хүн хооллохдоо доод хэсгийг нь онгойлгож болох баг зүүсэн байв. Хэрэв тэр багаа тайлахаар оролдвол харгалзагчид түүнийг шууд алах тушаалтай байлаа. 1690 онд Пинеролийн губернатор Сен-Мар Бастили шоронгийн даргаар томилогдон явахад хоригдлыг түүнтэй хамт шилжүүлжээ.
Хоригдлыг гянданд боломжийн хирээр тав тухтай байлгаж байсан гэдэг. Тэр хүн маш гоёмсог дотуур хувцас, торон заханд дуртай, түүнийгээ ч авдаг байж. Хэдэн цагаар ч хамаагүй гитар тоглоно. Түүнд хамгийн тансаг хоол унд өгч, шоронгийн дарга өөрөө хоол ундыг нь зөөдөг байжээ. Гяндангийн өвгөн эмч түүний бие, хэлийг нь олон удаа үзсэн боовч нүүр царайг нь нэг ч удаа хараагүй гэнэ. Энэ хүн гайхмаар гоолиг биетэй, боровтор арьстай, маш сайхан дуу хоолойтой хүн байсан гэж хожим нь эмч ярьсан байдаг.

4

 

Хоригдол тайж язгууртан хүн байсан нь эргэлзээгүй. Төмөр багтай хүний тухай сайн мэдэх сүүлчийн хүн нь хааны сайд байсан де Шамияр гэнэ. Түүний хүргэн маршал де Ла Фейяд энэ нууцлаг хүний тухай мэдэхээр бараг өвдөг сөгдөн гуйсан ч, Шамияр: энэ бол төрийн нууц, түүнийг хэзээ ч задруулахгүй хэмээн тангараг тавьсан хэмээн хариулсан гэдэг. Энэ учир битүүлэг хүн хэн болох талаар олон янзын таамаглал бий.

Тэдгээрээс хамгийн сонирхолтой 5-ыг нь танилцуулъя.
Төмөр багтай хүн XIV Людовик хааны ихрийн өрөөсөн
Хааны эх мөн гоёмсог дотуур хувцас, торон заханд дуртай хүн байсан гэдэг.  XIV Людовик өөртэйгөө маш адилхан ахыгаа хаан ширээгээ булаацалдахаас (эсвэл бусдын гар хөл болохоос!) эмээж баг зүүлгэн нүүрийг нь хэн ч, хэзээ ч харах аргагүйгээр хорьсон гэнэ.

3

Түүнчлэн энэ үзэгдэл 1703 онд эзэн хааныг нас барсаны дараа ор тас алга болсон нь түүнийг байсан гэх таамгийг дэвшүүлээд байгаа юм. Төмөр багний цаана чухам хэн байснийг хэн ч харж чадаагүй боловч эрх дархаараа ингэж том алхаж чадах хүн гагцхүү өндөр дээд угсааны язгууртан л байх боломжтой байлаа.

Францын сэргэн мандалтын үеийн зохиолч Voltaire 1717 онд улс төрийн шалтгаанаар шоронд хоригдсон байдаг. Түүнийг хоригдож байх үед төмөр багтай хүний түүх аль хэдийн шоронгийн домог болсон бөгөөд тэрээр ч Louis XIV-ыг энэ бүхний ард байсан хэмээн бат итгэж энэ тухай бичин үлдээсэн юм. Тэгэхээр зарим хэсэг нь эзэн хаан өөрөө өөрийгөө төмөр баг зүүлгэн жүжиглэдэг байсан гэх санаанд оромгүй таамгийг дэвшүүлсэн нь энэ. Гэвч Францын бичгийн их хүмүүн Alexandre Dumas-ын зохиолд төмөр багтай хүнийг Louis XIV-ын ихэр дүү хэмээн арай өөр таамаг дэвшүүлэн харуулсан байна.

5

Гэвч энэ бүхэн эцсийн эцэст батлагдаагүй юм. Түүний тухай өөр маш олон таамгууд гарч ирсэн байдаг. Жишээлбэл Францын генерал байсан гэх, Италын дипломат, Францын жүжгийн зохиолч, алдарт жүжигчин Moliere, Louis XIV-ын эцэг, эзэн хааны хамаатан болох Eustache Daiger гэх мэт урт цуваа үргэлжилсээр. Харин сүүлийн жилүүдэд Америкийн түүхчид төмөр багтай хүнийг Eustache Daiger байсан хэмээх таамгийг нилээд хүчтэй дэвшүүлж эхэлжээ.

Түүхчид эргэлзэх нь араггүй. Eustache Daiger-ыг төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авч магадгүй хэмээн эүэн хаан Louis XIV түүнийг маш чанга хамгаалалтанд нүүр царайг нь хүртэл хилэн багаар нуусан гэх түүхэн баримт байдаг. Гэвч асуудлын гол нь хилэн багтай хүн бус төмөр багтай хүн шүү дээ. Тэгэхээр энд мөн эргэлзээ бий болж байгаа юм. Асуудлын гол нь төмөр багний цаана хэн ч байсан тухайн үеийн Францын эзэн хааны байр суурийг ганхуулж чадах хүчирхэг нэгэн байсан нь эргэлзээгүй юм.

 

 

 

Share446Tweet175

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds